Tuesday, November 27, 2012

Яагаад болохгүй гэж ?



Яагаад болохгүй гэж ?

DDish – ийн  антенныг хараад бодлоо л доо.  Хот , хөдөө, лагер, зуслангүй хүмүүс тавиулсан байна лээ.  Сайн гардаг болохоор нь тавиулсан байх л даа. Гэхдээ нэг юм дутаад байгаа юм шиг санагдаад байдаг юм. Интернет одоо хүний өдөр тутмын жирийн , байнгын хэрэглээ болж , гэхдээ интернетийг хүн бүр , айл гэр, албан байгууллага болгон ашиглаж , хэрэглэж чадахгүй байна.  Шалтгаан нь ойлгомжтой  интернетийн сүлжээ очоогүй.  Уулын мухарт , дов жалганд байгаа хэн нэгэн хотын , төвийн нэгэнтэй адил интернетийг ашиглах хэрэглэхийг хүсэж байгаа. Мөн хэдэн хонь, ноолуураараа хотод байгаа үр хүүхэддээ чамгүй үнэ төлж авч  өгсөн магадгүй өөрөө ч авсан  “ ухаалаг ” нэртэй утасыг  бүрэн дүүрэн ашиглахыг хүсэж байгаа нь гарцаагүй. Уулын жалга, хонхор болгонд байгаа хэн нэгэнд  шилэн кабелийг татаж , холбон өгч чадахгүйгээс  хойш арай өөр арга, зам хайх хэрэгтэй байх.  Тэгээд бодлоо л доо.  Яагаад бараг айл болгонд байгаа  тавган антеннийг “интернетийн  модем “ болгож болохгүй гэж ? . Тавган антенн дээр нэмэлт төхөөрөмж суурилуулаад зурагтаа ч үзээд , интернетдээ холбогдоод байж болдоггүй юм байх даа. Би IT , техникийн хүн биш л дээ. Яахав, мэргэжлийн бус болохоороо буруу бодоод байж болох юм. Гэхдээ л хийж, бүтээж болохоор санагдана. Мэдээж энэ технологид сансарын хиймэл дагуул , дамжуулах станц зэрэг маш хэрэгтэй байх . Үүнийг шийдэж болно гэж үзэж байна.  Шинэчлэлийн засгийн газраас хөдөөд интернетийн үнийг бууруулж, хурдыг нь нэмнэ гэж зарлаад байсан . Тэрчлэн манай улс удахгүй өөрсдийн 2 ч хиймэл дагуулаа хөөргөх болно гэж байсан.  Хөөргөхөөс нь өмнө манай IT, электроникийн инженерүүд  иймэрхүү маягийн төхөөрөмжийг хийчхээд бэлэн болгочихсон байвал  цаг алдахгүй шүү дээ. Хэрвээ энэ төхөөрөмжийг бүтээж , хийж чадвал дотооддоо төдийгүй дэлхий ямарч улс оронд өөр хэлбэл хаа ч зарагдан гэж бодож байна.

Saturday, November 24, 2012

Өрсөлдвөл яасан юм бэ ?














Өрсөлдвөл  яасан юм бэ ?           ҮНЭН” сонин № 307  1990 он.12 сарын 24 өдөр

                Аж ахуйгаа эдийн засгийн аргаар жолоодох тухай Намын Төв Хорооны 7-р бүгд хуралд ярьсныг би ирээдүйнхээ зорилтын үүднээс сонирхон уншлаа. Эдийн засгийн аргад өрсөлдөөн чухал ач холбогдолтой гэж бодлоо. Ялангуяа хөрөнгөтөн орнуудад эдийн засгийн өрсөлдөөн бүр ч хүчтэй байдаг нь гадаад , дотоодын хэвлэл мэдээллээс , багш нарын ярианаас бидэнд тодорхой байна. Миний бодлоор бол өөр хоорондоо хүмүүсийн хэрэгцээг хангах чанартай бүтээгдэхүүнээрээ , үр ашгаараа өрсөлдөж болохоор үйлдвэр байгууллага манайд  хаа л бол хаана байна шүү дээ. Наад зах нь одоо бүх аймагт ахуйн үйлчилгээний комбинат , хүнсний үйлдвэр гээд хүн ардын өргөн хэрэгцээний бараа , хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байдаг гэдэг. Манай орон нутгийн үйлдвэрүүд орон нутгийнхаа л хэрэгцээг хангах гэсэн ойлголттой байдаг юм биш бол  тэд орон нутгийн хэрэгцээг хангаад илүү гарсан бүтээгдэхүүнээ бусад аймаг , хотод худалдах , ер нь улсын үйлдвэрүүдтэй өрсөлдөж болмоор юм. Манай улсад ганц байдаг гутлын үйлдвэрийн бүтээгдэхүүн тоогоор биш чанараар дутмаг юм. Ахлах ангийн сурагч бид эх орны үйлдвэрийн гутлыг голж , импортын гутал өмсчих санаатай байдаг. Гутлын үйлдвэрийн ах эгч нах маань улсад өөр үйлдвэр байхгүй юм чинь бидний хийсэн гутлыг хөдөлмөрчид  авахдаа л авна гэж боддог юм биш байгаа. Манай жинхэнэ арьс ширээр хүмүүсийн шохоорхоод байгаа гутлыг гадаадынхаас ч илүү хийчих бололцоо байгаа л даа. Өөрсдөө  байгуулсан үйлдвэр биш ах дүү орны байгуулж өгсөн үйлдвэр болохоор технологи дутах ёсгүй. Гутлын одоогийн үйлдвэрт  технологи биш харин өрсөлдөөн дутдаг байхаа. Болдогсон бол одоогийн гутлын үйлдвэрийг 3-4 жижиг үйлдвэр болгон машин , тоног төхөөрөмжийг нь технологийн шаардлагын дагуу хуваан өгч үйлдвэр бүрийг бие даалган бүтээгдэхүүнээ гаргадаг болговол өрсөлдөх чадвартай болох биш үү ? Тэгвэл чанаргүй бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр нь чанартайдаа ялагдахгүйн тулд шинэ загварын бүтээгдэхүүн хийх гэх мэтээр өрсөлдөөн бий болох ёстой.
Ахуйн  үйлчилгээний комбинат , хүнсний үйлдвэр , гутлын үйлдвэр төдийгүй бусад манай улсын бүхий л салбарын үйлдвэр , аж ахуйн газарт бүтээгдэхүүний хийц , өнгө үзэмж , эдэлгээ , амт чанарын түвшинг дээшлүүлэхийн төлөө жинхэнэ өрсөлдөх  хөдөлгөөнийг өрнүүлбэл яасан юм бэ ? гэсэн санал байна. Би сургууль төгсөөд  ажил хөдөлмөр эрхлэхдээ  үүнийг л эрхэмлэнэ.
            Нийслэлийн 77-р дунд сургуулийн аравдугаар ангийн сурагч Ч.Раднаа.


Thursday, October 25, 2012

Төсөв гэж юу вэ ?



                                                            Төсөв гэж юу вэ ?

Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараа олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоосон байна.
Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэнэ. Хэлбэрийн хувьд төсөв нь орлого, зарлагын төсөвлөсөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд жил бүр хууль тогтоох дээд байгууллагаар түүнийг баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болно. Төсвийн бүтцийг бүрдүүлж байгаа улсын ба орон нутгийн нэгж, хэсгүүдийн төсвийн тогтолцоог төсвийн систем гэнэ. Төсвийн бүтцийг хуульчлан тогтоох ба түүнд төсвийн ангилал, төсвийн эрх, төсвийн тодотгол зэрэг ойлголтууд хамаарна. Мөн төсвийн бүтцэд орлого, зарлагыг улсын болон орон нутгийн төсвийн хороонд хуваарилах, төсвийн тэгшитгэл хийхтэй холбогдсон асуудал орно. Төсөв зохиох, батлах, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын эрх, үүргийг хуульчлан тогтоохыг төсвийн эрх гэнэ.
Төрийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг улсын төсөв гэдэг. Төрийн албан хаагчдын цалин хөлс, үйл ажиллагааны зардал, төрийн өмнөөс бизнес эрхлэх зардал, нийгмийн халамжийн тогтолцооны зардал гэх мэт.
Төсвийн систем, төсвийн бүрэлдэхүүн нь тухайн улсын төрийн байгуулалтын тогтолцооноос шууд хамаарна. Бүгд найрамдах улсад нэг үндсэн хууль үйлчилж, төр захиргааны болон эрх зүйн нэгдсэн тогтолцоотой байдаг ба төсвийн систем нь улсын ба орон нутгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Монгол улс нь Бүгд найрамдах засаглал бүхий улс учир Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ. Төсөв нь төр, засгийн зүгээс эдийн засгийн үйл амьдралд хөндлөнгөөс оролцох нэг зэвсэг болдог байна. Үндэсний орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн түүнийг төрийн бүх шатны албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах, эдийн засгийн тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны тодорхой салбарыг дэмжих зэргээр төрөөс эдийн засгийн амьдралд төсвөөр дамжуулан оролцдог. Мөн шинэ зах зээл олж авах, зарим салбарт гадаад орнуудтай өрсөлдөх, өөрийн найдвартай түнш орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр гадаад орны эдийн засагт хөндлөнгөөс оролцоход төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ.
Төсөвтэй холбоотойгоор хоёр асуудал үүсдэг. Эхнийх нь төлөөллийн асуудал. Миний мөнгийг зохистой зарцуулаарай гэж сонгогчид улс төрчдөд итгэл үзүүлдэг. Харин тэр итгэлийг нь даахгүй байх явдал элбэг тохиолддог. Энэ нэг асуудал. Өөр нэг асуудал бол нэг савнаас өөр өөр сонирхол бүхий олон бүлэглэлүүд али болохоор хүртэхийг хичээдэг. Тухайлбал, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ядуучууд, тахир дутуу хүмүүс, үндэсний цөөнх, цаашилбал үндэсний үйлдвэрлэгчид, экспортлогчид, хүнсчид, ногоочид гэх мэт олон чиглэлийн ашиг сонирхол нэгтэй хүмүүс нэгдэж, нэгдсэн нэг тогооноос илүү ихийг хүртэхийг хичээнэ. Тогоо дүүрэн байсан ч энэ бүлгүүдийн хүслийг гүйцэлдүүлэхэд хүрэлцэхгүй. Тиймээс ч төсвийн алдагдал, төсвийн хямрал, төсвийн өсөлт гэх мэт ойлголтууд үүснэ.
Ийм хоёр учир шалтгааны улмаас төсвийг хяналттайгаар зарцуулах учиртай. Харин яаж хяналтад оруулах вэ?
Иж бүрэн байдал
Төсвийн мэдээлэл иж бүрэн, өөрөөр хэлбэл төрийн нэрээр түүний сав хөмрөгт орох , гарах мөнгө бүгдийг нь иж бүрэн бүртгэдэг байх учиртай. Харин төсвийн тогоонд оруулж бүртгэхгүйгээр зарах юм бол түүнд хяналт тавихад хүндрэл учирч болно. Үүнийг төсвийн гадуурх сан гэж нэрлэх нь бий. Тухайлбал, төсвөөс гадуур тусгай сан байгуулдаг. Түүнчлэн төсвийг хийхдээ ирээдүйд үүсэх нөхцөлтэй уялдуулан тодорхой бусаар зааж өгдөг. Жишээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувь, зэсийн үнээс хамаарсан байдал зэргээр. Ингэж тодорхой бусаар зааж өгөх нь эргээд төсвийг хянахад хүнрэл учруулдаг. Мөн төсвийн бус бусад хуулиар тодорхой зарлага төр гаргаж байх үүрэг хүлээх явдал байдаг. Тухайлбал, хүүхдийн аж байдалд зориулж дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувийг зарж байх ёстой гэх мэт. Бас нэг хяналтыг сулруулдаг, иж бүрэн байдлыг алдагдуулдаг нөхцөл бол засгийн газар ямар нэгэн баталгаа гаргах, бусад хэлбэрээр үүрэг хүлээх явдал ба гэнэт тодорхой үүрэг хүлээх нөхцөл үүсвэл тэр нь төсөвт ихээхэн зардал болон хүндрэл учруулдаг.
Ил тод байдал
Ил тод байдал гэдэг нь үндсэндээ иргэд төсвийн талаар ойлгохуйц хэлбэрээр мэдээлэл авах боломжтой байхыг хэлдэг. Төсөвт хаанаас ямар хэмжээний мөнгө хэзээ орж ирэв, хэний шийдвэрээр хэрхэн зарцуулагдав гэсэн ил тод мэдээлэл байх ёстой. Ил тод байдал хангагдаагүй орчинд төсвийн мөнгийг хувийн сонирхолд нийцүүлэн зарцуулах нөхцөл бүрдэнэ. Тиймээс ч төрийн тогтолцоог ялзралаас аврах нэг чухал нөхцөл бол ил тод байдал. Үнэхээр ч аливаа нянг хамгийн сайн устгадаг эм бол нарны гэрэл гэдэг.
Монголд төсвийн мэдээллийн ил тод байдал тэр бүр байдаггүй. Сүүлийн жилүүдэд энд тэнд гол төлөв бүрэн бус мэдээлэл гарч байдаг. Гол төлөв улс төрийн эсвэл албан тушаал булаацалдсаны үр дүнд төсвийн талаарх зарим ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хуудаснаа хүрдэг. Харин төсөв захирагчид өөрсдийн санаачлагаар мэдээллийг нээлттэй болгох явдал тун цөөн. Тухайлбал, улсын төсвийн төсөл гээчийгЗасгийн газар УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор өргөн баридаг. Харин иргэдэд 11 сарын дундуур л вэб хуудсаар дамжуулан хүргэдэг. Энэ үед нь УИХ аль хэдийнээ төслийг хэлэлцээд, гол зарчмын шинжтэй хийх өөрчлөлтүүдээ үндсэндээ тохирчихсон байдаг. Ийм нөхцөлд иргэд ирэх жилийн төсөвт дүн шинжилгээ хийж, өөрсдийн хүссэн зүйлсийг тусгуулах нөхцөл, боломж үндсэндээ байхгүй юм.

Wednesday, June 27, 2012

22 жилийн тэртээх хүүхэд насны минь хүсэл.



                     22 жилийн тэртээх хүүхэд насны минь хүсэл                                                                                                                                                                                        Хуучин ном , сонингоо янзалж байгаад 22 жилийн өмнө "Хөдөлмөр" сонинд дээр гарсан өөрийнхөө нийтлэлийг оллоо. Тухайн үед нийгэм өөр байсан ч  өөрийнхөө бодож , санаж , мөрөөдөж байсан хүслээ бичсэн юм. Одоо ч энэ сэдэв ач холбогдолоо алдаагүй байгаа гэж бодож байна.
























Би 10 ангийн сурагч билээ. Хэдийгээр нас бага , үзсэн харсан минь өчүүхэн боловч улс орныхоо эдийн засгийн байдалд сэтгэл зовж явдаг юм. Хэвлэл , мэдээллийн хэрэгслээр манай улс эдийн засгийн хямралд орлоо. Энэ нь түүний , үүний буруу хэмээн зөвхөн шүүмжлэгчийн байрнаас хандаж , манай нам , засгаас авсан арга хэмжээ хэрэгжиж буй явц , өөрчлөлт шинэчлэлийг үгүйсгэхээс хэтрэхгүй байна. Түүний оронд бид юу хийх вэ ? эдийн засгийн хямралд орчихсон юм бол энэ хямралаас яаж гарах , түүнд ямар хувь нэмэр оруулах талаар бага яриад байх шиг санагддаг. Юуны өмнө хямралаас гарахын тулд үйлчилж буй эдийн засгийн одоогийн механизмыг шийдэмгий өөрчилж , өнөө болон ирээдүйн шинэ механизмыг боловсруулах цаг болжээ. Азийн дөрвөн барс хэмээгч Өмнөд Солонгос , Сингапур , Гонконг , Тайвань нь ахар богино хугацаанд эдийн засгийн талаар амжилт олсны учир шалтгаан чухам юунд байгааг манай нийгэм судлаач , эдийн засагчид нарийвчлан судалж түүнээсээ  үндэслэн хамгийн оновчтой хувилбар боловсруулж хэрэгжүүлэхсэн. Миний бодоход эдгээр орны эдийн засаг хөл дээрээ баттай зогсоход олон талын нөлөөлөл байсан нь мэдээж боловч хамгийн гол нь гадаад капиталийг их хэмжээгээр оруулж түүнийг зөв зүйтэйгээр ашиглаж чадсанд л байгаа болов уу. МАХН -ын Төв Хорооны 7-р бүгд хурал дээр Ж.Батмөнх "... өндөр хөгжилтэй болон хөгжиж буй бусад орнуудтай эдийн засгийн нээлттэй бодлого явуулах замаар тэднээс манайд хөрөнгө оруулах, дэлхийн түвшинд хүрсэн шинэ техник, технологи нэвтрүүлэх, хамтарсан үйлдвэр, аж ахуйн газар байгуулах чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх нь зүйтэй гэж заасан нь үнэхээр цагийг нь олсон зорилт юм. Манайх шиг хөгжиж байгаа зарим оронд эдийн засаг-аж үйлдвэрийн чөлөөт бүс байгуулж байгаа бөгөөд энэ нь аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг экспортын чиглэлд хандуулж түүнд гадаадын гадаадын хөрөнгө тэргүүний технологийг татан оруулах, үйлдвэрлэлийг удирдах арга ухаанд суралцах, ажлын шинэ байр бий болгох, улс орны хөгжлийн хоцронгуй бүс, мужийн эдийн засгийг хөгжүүлэхэд чухал алхам болж байна. Хэрвээ манай оронд чөлөөт бүс бий болговол нэгдүгээрт, экспортын бүтээгдэхүүн ард түмний өргөн хэрэглээний барааны нэр төрөл олширно. Хоёрдугаарт, валютын эх үүсвэр нэмэгдэж, гадаад валютын орлого нэмэгдэнэ. Гуравдугаарт, ажилгүй байгаа хүмүүсийг ажлын байраар хангах гэхчилэн өнөө үеийн тулгамдсан асуудлыг шийдэхэд тус дөхөм үзүүлнэ. Бид чөлөөт бүс байгуулахдаа бусад орнуудад эдийн засгийн бүс байгуулсан ялангуяа Хятадад явагдсан "Нээлттэй хаалгын бодлого"-ын туршлагыг нарийвчлан судлах, мөн бүс байгуулах газар нутгийг зөв сонгоход онцгой анхаарах нь чухал юм. Манайд эдийн засаг аж үйлдвэрийн чөлөөт бүс байгуулж болох олон газар байгаа боловч хамгийн тохиромжтой газрыг Дорноговь аймаг гэж бодож байна. Манай улсын төмөр зам Дорноговь аймгийг дайран ЗХУ, БНХАУ-ын нийслэл хотуудтай холбож өгдөг. Энэ замаар Хятадын боомт хот Тяньзинд хүрч болно. Цаашаа далайгаар Япон, АНУ зэрэг олон улс оронд хүрч болох биш үү. Ингэж зам харилцааны асуудлыг шийдэж болно. Дорноговь хайлуур жонш, гөлтгөнө, зэс, молибден зэрэг ховор элемент, мана, гартаам зэрэг байгалийн бусад эд баялгаар баян нутаг билээ. Чөлөөт бүс байгуулахад ус, эрчим хүчний асуудал гарч ирнэ. Иймээс цахилгаан эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд аймгийн станцыг өргөтгөх эсвэл аймгийн төвийг эрчим хүчний өндөр хүчдэлийн шугамтай холбох асуудал хөндөгдөнө. Ашиглах өөр нэг нөөц бол Дорноговь аймагт жилийн ихэнхи өдөр нартай байдаг. Бас хавар намартаа ихээхэн хүчтэй салхи шуургатай байдгийг ашиглан нар салхины хүчээр эрчим хүч гаргах бололцоо бий. Үүнийг ашиглаж болмоор санагдана. Усны хувьд гэвэл Дорноговийн нутгаас хайгуулчид гүний усны арвин их нөөцтэй орд илрүүлсэн гэж би сониноос уншсан юм. Үүнээс үзэхэд Дорноговийг эдийн засаг аж үйлдвэрийн чөлөөт бүс болгох бололцоо бий гэж бодож байна.

Нийслэлийн Октябрийн дүүргийн арван жилийн 77 дугаар дунд сургуулийн 10-г             ангийн   сурагч   Ч.Раднаа

                                                                                               "Хөдөлмөр" сонин  №27  1990.03.06         

Португаль,Испани хоёрын хооронд болсон сүүлийн 10 тоглолтын дүн.

20.06.1981 Португалия – Испания 2:0
17.06.1984 Португалия – Испания 1:1
16.01.1991 Испания – Португалия 1:1
15.01.1992 Португалия – Испания 0:0
19.01.1994 Испания – Португалия 2:2
13.02.2002 Испания – Португалия 1:1
06.09.2003 Португалия – Испания 0:3
20.06.2004 Испания – Португалия 0:1
29.06.2010 Испания – Португалия 1:0
17.11.2010 Португалия – Испания 4:0

Saturday, June 23, 2012

Apple Iphone 4s, Samsung Galaxy S3 , Google Galaxy Nexus , HTC OneX - ийн үзүүлэлтүүд.




Network
APPLE IPHONE 4S

3G (HSPA+)
SAMSUNG GALAXY S III

4G LTE
GOOGLE GALAXY NEXUS

4G LTE
HTC    ONE X


4G LTE
Display
3.5 inch Retina display, 960-by-640 pixels
4.8 inch HD Super AMOLED, 1280x720
4.65-inch Super AMOLED, 1280x720
4.7 inch, Super LCD2, 1280x720
Weight
140 grams
133 grams
135 grams
130 grams
Operating System
iOS 5VGA
Android 4.0 with TouchWiz
Android 4.0
Android 4.0 with HTC Sense
Front Camera
VGA (less than 1 megapixel)
2 megapixels
1.3 megapixels
1.3 megapixels
Rear Camera
8 megapixels with LED flas
8 megapixels with LED flas
5 megapixels, LED flash
8 megapixels, LED Flash
Camera Features
Touch-to-focus, geo-tagging, face detection, HDR
Touch-to-focus, geo-tagging, face and smile detection, burst photography with best photo selection, share with friends via face recognition
Touch-to-focus-geo-tagging, face detection, zero shutter lag
Simultaneous video and still, geo-tagging, face and smile detection, burst photography with best photo selection
Storage/Memory
16/32/64GB, 512MB RAM
16/32/62GB, 1GB RAM
16/32GB, 1GB RAM
16GB, 1GB RAM
Talk Time*
7 hours, 41 minutes
10 hours, 20 minutes
8 hours, 23 minutes
9 hours, 57 minutes
Web Browsing Time*
6 hours, 56 minutes
5 hours, 17 minutes
3 hours, 1 minute
4 hours, 18 minutes
SD Card Slot
No
Yes (up to 64GB)
No
No
Killer Feature
Siri, natural language voice assistant
S Voice voice commands, eye recognition
Face Unlock
Beats Audio integration
Price
$199 on contract (16GB storage)
$199 on contract (16GB), $279 from T-Mobile
$199 on contract (16GB)
$199 on contract (16GB)
Carriers
AT&T, Verizon, Sprint
AT&T, Verizon, Sprint, T-Mobile, U.S. Cellular
Verizon/Sprint
AT&T
Processors
Dual-Core
Dual-Core
Dual-Core
Dual-Core