Monday, May 28, 2012

Монголын " Хаос" - ууд .


Монголын “ Хаос” –ууд.
1.      Дэлхийн хаа ч байдаг жирийн нэг үүрэн холбооны оператерын дугаар нь  (  Mobicom 9911….) монголд хамгийн хямд нь дөнгөж Японоос орж ирсэн суудлын автомашины үнэтэй байх ба гайгүй гэх дугаарууд 3 өрөө орон сууц түүнээс илүү үнэтэй байх нь Монголын 1 дэхь “хаос”.
2.      150  сая төгрөгийн автомашин , 9911....  баричхаад ажилчдынхаа цалинг өгч , нэмэж чадахгүй хэн нэгнийг, банкийг царайчлан суугаа  “ бизнесмен” –үүд нь Монголын 2 дохь “хаос”.
3.      Хөргөгч нь хоосон , хүүхдүүд нь өлбөн зэлмүүн байхад эхнэр,бүсгүйчүүд нь өдрийн бодол, шөнийн зүүдэндээ , хаа явсан газар болгондоо амны уншлага болгож , “ Брэнд” –ээр хөөцөлдөх нь Монголын 3 дахь “ хаос”.
4.       0.5 литрийн архи нь 500 грамм  Tide   угаалгын нунтагаас хямд байдаг нь Монголын 4 дөхь “ хаос “.
5.      Эр, эмгүй амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шуналдаа хөтлөгдөн өөрийн махан биеэр “наркотик” тээвэрлэн ( шулуун гэдэс, ходоод , эмэгтэйчүүд нь “нууц эрхтэндээ ) улмаар баригдан бүх насаараа , эсвэл цаазын ял авч байгаа нь Монголын 5 дахь “хаос”.
6.       Байгууллагийн хамгаалагч , дэлгүүрийн худалдагч, кассчин , оператор  болохын тулд  4 жил их дээд сургуульд сурч , нэлээдгүй хэмжээний  мөнгө төлж бакалавар болдог нь Монголын 6 дахь “хаос”.
7.      Дараалан дугаарлаж үйлчлүүлж чаддаггүй , ёс журам, дүрмийг уландаа гишиглэн, түүнийг байнга зөрчиж , дайрч байдаг нь хаа сайгүй ( албан байгуулага , үйлчилгээний газар, хотын гудамж , автомашины зам дээр ч ) байдаг нь Монголын 7 дохь “хаос”.
8.      1 хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд 1 – ээр атлаа далайгаар хүрээлэгдсэн арал мэт 4 уулын хонхорт хүн амынхан тал нь шахцалдан , 2 ч машин чөлөөтөй зөрж чадахгүй зам , гудамтай, машинаа тавих ч талбайгүй ,“утаан хөшигтэй” , хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүй нийслэл нь Монголын 8 дахь “хаос”.
9.      Охид , бүсгүйчүүд нь Эрээн , Бээжин , Макао ,Зүүн өмнөд азийн томоохон хотуудын шөнийн клуб, баар , массажны газрын” үндсэн ажилчин”   болсон нь Монголын 9 дөхь “хаос”.
10.  Эдийн засгийн өсөлтөөрөө ( 17.3 % ) дэлхийд 3 орж байгаа мөртлөө инфляциараа ч мөн 3-т   (http://www.tradingeconomics.com/inflation-rates-list-by-country ) орж , төв банкны бодлогийн хүү нь ( 13.25% ) дэлхийд  хамгийн өндрөөрөө эхний 5 (  http://www.tradingeconomics.com/interest-rates-list-by-country ) байгаа нь Монголын 10 дахь “хаос”.
11.  Жирийн иргэнээсээ авахуулаад экс ерөнхийлөгч хүртлээ бүгд ” Эрх “ – ийг шаардаж , хэн нь ч нэг удаа “ Үүрэг” – ээ дурсахгүй  ,                     Хариуцлага” –ийг бол  бүр ч санахгүй байгаа нь Монголын 11 дэхь “хаос”.


Энэ бүгдийг 22 –хон жилийн дотор “ цогцлоосон “ , бидний удирдан залж явсан “ НАМ ” – уудад цаашид та бүхэн саналаа өгөх нь , эс өгөх нь зөвхөн таны  л сонголт .

HAVOS (chaos) – сүйрэл ,хоосрол, эмх замбараагүй байдал гэсэн утгатай англи үг.

                               Ч . Раднаа    / www. Ch-Radnaa.blogspot.com /


Thursday, May 24, 2012

Дэлхийн шилдэг эхний 50 DJ нар.

The DJ List 1 to 50