Saturday, February 18, 2012

Үндэстэний капиталист


Үндэстэний капиталист
К.Марксын “ Нэмүү өртөг “-ийн  онолоор капиталистуудын баялагийн эх үндэс нь хөлсний ажилчдын хөдөлмөрөөр бүтээгдсэн баялаг дээр нэмүү өртөгийг шингээж бий болгосон гэж үздэг. Нэмүү өртөгийн хэмжээ тухайн бүтээгдэхүүн , үйлчилгээ зах зээл дээр яаж үнэлэгдэж , эрэлт хэрэгцээ ямар байгаагаас хамаарч тогтоогддон , үнэд шингээдэг.  Тийм ч учраас эздүүд нэмүү өртөгийг аль болох илүү ихээр шингээх сонирхолтой байдаг. Капиталистуудын туйлын зорилго зах зээлд  монополичлох явдал. Капиталистуудын мөн чанар, гүн ухаан , философи , ертөнцийг үзэх үзэл ,  аминч зан чанарыг  Айн Рэнд ( Ayn Rand )  “ Атлантын нуруу тэнийсэн нь “ ( Atlas Shrugged ) зохиолын гол баатрууд болох  Хэнк Риарден , Дагни Таггерт нараар харуулсан байдаг. Хэдийгээр энэ зохиол 1957 онд бичигдсэн боловч үйл явдал нь өнөө цагт өрнөж , зүүнийхэн буюу социалист үзэлтнүүд засгийн эрхэнд гарч яаж Америкийн эдийн засгийг нурааж байгааг харуулдаг. Зохиолын зарим өрнөл нь яг одоо монголд өрнөж  байгаа нь тун сонирхолтой. Хүн төрөлхтөний  туулж ирсэн түүхийг ажаад байхад нийгмийн хөгжлийг хурдасгагч , зүтгүүр нь капиталистууд буюу хөрөнгөтөнүүд байдаг. Тэд л капиталыг бий болгохын  тулд гар үйлдвэрлэлийг механикжуулж , шинэ техник , технологийг бий болгож өнөөгийн энэ нийгэм ,эдийн засгийн бүтцийг бий болгосон. Зарим хүн техник , технологийг эрдэмтэн , инженер , технологичид нээдэг , бий болгодог гэх байх л даа. Тэгвэл хэн тэдний нээсэн нээлт , технологийг санхүүжүүлж ,үйлдвэрлэл , бизнесд нэвтрүүлж , улс орны төсөвийг бүрдүүлдэг билээ. Нөгөө л капиталистууд.  Сүүлийн үед , ялангуяа зүүний үзэлтэй намууд юм бүхнийг нийгэмчлэх , төрийн өмчлөлд авна гэх боллоо. Ямар үр дүнд хүрэх , ямар уршиг тарихыг  Айн Рэндийн зохиолууд дээр бэлээхэн байгаа. Нуршаад яахав , та бүхэн уншчих нь биз .Улс орны хөгжлийг чирэгч зүтгүүр нь бологч , та биднийг  ажил , орлоготой болгогч , улс орны төсвийг бүрдүүлэгч үндэсний хөрөнгөтөнүүдээ дэмжижгээе. Харин төр гэсэн асар том зах зээлд засгийн эрхийг барьж буй ашиг сонирхолын зөрчилтэй , намжсан  , авилгалд идэгдсэн , хэсэг бүлэг хүмүүстэй хуйвалдан  төрд  бүтээгдэхүүн , үйлчилгээгээ шахагч нөхдүүд буюу олигархиудаас үндэсний хөрөнгөтөнүүдээ  ялгаж харах хэрэгтэй байна.  Эдийн засгийн алуурчдын гар , хөл болсон үндэстэн дамнасан  харийн корпорациудыг бид яагаад тахиж шүтээд байгаа юм бэ . Бид газар нутагтаа эзэн байж , өөрөө өөрсдөө , үндэснийхээ компаниудаар ( хөрөнгөтөнүүдээр )  удирдуулан байгалийнхаа баялагийг зүй зохистойгоор ашиглан , эдийн засгийн бусад салбаруудаа орхилгүйгээр  улс орноо хүчирхэг Азийн нэгэн улс болгоцгооё.
                     СЭЗДС-ын Бизнес Удирдлагын магистрант Ч. Раднаа
                                http:// Ch. Radnaa.blogspot.com/
                                  2012 оны 2 сарын 18 өдөр

Monday, February 13, 2012

Ура , мах үнэтэй боллоо.

Ура , мах үнэтэй боллоо.
Аливаа юм бүхэн хоёр талтай байдаг. Сайн ч , муу ч талуудтай . Махны үнэ өссөний муу тал гэж яривал зөндөө юм яригдах байх.  Гэвч эсрэгээр нь сайн талаас нь авч үзье л дээ.  Юу юугүй мах килограмм нь 10 мянга хүрэх нь. Сар гаруй өмнө Женко Х.Баттулга твиттердээ мах 10 мянга хүрэх нь гэж жиргэж байсан нь үнэн болж байх шиг. За гол асуудалдаа орьё.  Махны үнэ өсөх нь малчдын орлогыг нэмэгдүүлж , мал маллах сонирхолыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн түүнчлэн хот руу чиглэх их нүүдэл татарч , харин эсрэгээрээ хотоос хөдөө рүү чиглэх ардын зам зурайна . Малын гаралтай түүхий эдийн үнэ өндөр баймааж  нь энэ бизнес руу  чиглэгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэж , ажлын шинэ байр , хөдөлмөрийн хөлс нэмэгдэнэ. Ахмадууд хэлдэг дээ “ Мах идэхийг хүсвэл , мал малла “ гэж. Үнэхээр тэгж их махсаад байгаа хүмүүс мал маллалдаа . Одоо хөдөө огт өөр болж байна. Хувь хүнээсээ хамаарч яаж шуу амьдрах нь шалтгаалж байгаа өнөө үед хөдөө хотын ахуйгаас дутуугүй  сайхан амьдрах боломж , нөхцөл нь бүрдээд байна.  20 гаруй телевизийн сувгууд , гар утасны сүлжээнүүд , “ Жи Мобиль” –ийн  “U Tab” тавлетыг ашиглан интернетэд холбогдож хөгжлөөс хоцрогдохгүйгээр амьдрах боломж байна шүү дээ. Өвөлжөөн дээрээ  дүнхийсэн сайхан амины орон сууц баричхаад л , дотороо боловсон нойл , устай гээд л .За тэгээд малынхаа бүтэцийг эрчимжүүлж , хэт тооны араас хөөцөлдөлгүй, ажиллах хүчнийхээ боломжийг харгалзан цомхон үр шим , ашигтай МАА –г эрхлээд    явчихвал ч янзтай даа.  Ашиг шим багатай хэт олон тооны мал эзнээ “ идчихдэг” гэдэгдээ . Тиймээс сүүний , махны ,ноосны ,ноолуурын чиглэлээр малаа зүй зохистой төрөлжүүлж  , малынхаа үр удмыг сайжруулж , нэг малаас авах үр шимийг сайтар тооцон сүргийн бүтцийг бүрэлдүүлэх хэрэгтэй байх. Одоо дэлхий дээр Израйль гэхэд нэг үнээнээс жилд 12 мянган литр сүү сааж авдаг болсон байна . Бусад орнууд 8 мянган литрээс доошгүй  сүү өгдөг үхэрийг үржүүлж байхад харин манайд жилдээ сайндаа 500 литр л сааж байна.  Махны чиглэлийн үхэр гэхэд л тонноос дээш жинтэй . Сүүлийн үед манай зарим аж ахуйн нэгжүүд гаднаас үр шим өндөртэй малыг оруулж ирж байна . “ Гацуур “ ХХК гэхэд л Франц , Австралиас оруулж  ирж байна. Австралийн махны чиглэлийн хонины  хурга нь гэхэд төллөлсний дараа 3 сарын дотор манай төлөгний дайтай буюу 1 настай хоньтай тэнцүү хэмжээний жинтэй болж өсдөг . Ийм л МАА –г өсгөж үржүүлэх хэрэгтэй . Мөн ямааг зөвхөн ноолуурын чиглэлээр бус сүүний чиглэлээр үржүүлж ,  Европын өндөр үнэтэй ямааны бяслагтай дүйхүйц бүтээгдэхүүнийг хийдэг болоод зах зээлд гаргавал мөн ч их мөнгө хийнэ дээ . Үр хүүхдүүдийнхээ нас биеийг эрийн цээнд хүргэж , амьдралд нь хүргэчихсэн  40 – өөс дээш насныхан хотод ажилгүй хэвтэж байхаар хөдөө мал дээр гарвал зүгээр биш үү. Мөн тэр насны гадаадад байгаа иргэд ч гэсэн Монголруугаа буцахаас  айж , төвөгшөөж байгаа .  Ирээд юу хийх вэ? гээд л түмэн бодол болж байгаа даа.     Энэ насны хүмүүсийн ихэнхи нь малын зах зухуйг гадарладаг хүмүүс . Хотын утаа , түгжирэл , бухимдалаас хол байж , өөрийн дураар өөртөө эзэн нь болж эрх чөлөөтэй амьдрах шиг аж жаргал газар монголын хээр тал, уул толгодоос өөр хаана байна . Яруу найрагч Цоодолын Хулангийн шүлэглэсэн шиг Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад...
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан...

                                   СЭЗДС-ын Бизнес Удирдлагын магистрант Ч .Раднаа
                  http:// C.Radnaa.blogspot.com/  2012 оны 2сарын 14 өдөр

Saturday, February 11, 2012

                                                     Downtown
      Иргэн би Э. Бат-Үүл гишүүний байрны хөрш 50.000-ын оршин суугч .32-ын тойрог , Зурагтын ойр орчим, Гандангийн дэнжийн айлуудын утаанд    таньтай л адилхан угаартаж байгаа ,утаанд санаа зовж яваа жирийн нэг иргэн. Таны дэвшүүлээд байгаа гэр хороололынхныг амины орон сууцжуулах санааг дэмжиж байгаа хүмүүсийн нэг. Гэвч таны санаа , гаргалгаа чинь зөв боловч , хэрэгжүүлж байгаа тактик чинь буруу байна.  “Газар “ хөдөлгөөнийхөө үйл ажиллагааг та буруу газраас эхлээд байна. Монголчууд ярьдаг даа  “ Гараа сайн бол бариа сайн “ гэж. Сүхбаатар дүүргийн 10,11 хороо буюу “ 32 –ын тойрог” –т амьдарч байгаа иргэдийг битгий уриалаад байгаач ,  наана чинь баригдах гэж байгаа 7 хороолол буюу бас нэг шинэ  “ Downtown “ болж , баригдах  гэж байгаа төслийг битгий  үгүй хийлгээч.  Нэгэнт зураг , төсөв нь батлагдаад хөрөнгө мөнгө нь шийдэгдээд , энэ хавраас эрчимтэй үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа төслийг та яах гэж ингэж гацаана вэ? .Улсын болон хувийн хэвшлийнхний өчнөөн хөрөнгө мөнгө наана чинь шингэчихсэн байгаа шүү дээ.  Надад 7 хорооллыг барих гэж  байгаа барилгын компаниудтай ямарч ашиг сонирхолын зөрчил байхгүй.  Өнөөдөр  таныг гудамжинд гараад уриалахад , ард иргэд  гараад ирдэг 1989, 1990 он биш шүү. Хүмүүс их өөрчлөгдсөн . “ Саарал ордон “ –ны цонхоор буруу , буруу л хараад байна.  “ Бушуу туулай борвиндоо баастай “ гэгчээр сонгуулийн өмнө ингэж хэт яаран  “шоудаад “ яах нь вэ ?. Нэгэнт та 2012 оны сонгуулиар өрсөлдөхгүй юм чинь нэлээд нухацтай бодож , төлөвлөж боловсруулж байгаад энэ хөдөлгөөнөө өрнүүлбэл үр дүнтэй биш үү.  Хотын дотор ганц байгаа гэр хороолол буюу  хамгийн их угаартуулж , газрын хөрсийг хамгийн их бохирдуулж байгаа  Баянгол дүүргийн  16,17 -р хороо буюу бидний хэлж заншснаар “ Гандангийн дэнж” дээр “ Газар “ хөдөлгөөнийхөө  штабаа байршуулаад , үйл ажиллагаагаа өрнүүлбэл  Баянгол дүүргийн захиргаа , хотын удирдлага , мэр Г. Мөнхбаяр , ЗГ болон тэр хавийн оршин суугчид ,  иргэн би ч гэсэн 2 гараа өргөөд хамгийн түрүүнд дэмжинэ .Бүр гар бие оролцсон ч иргэн би бэлэн байна. 2012 -2016 оны хооронд буюу 4 жилийн хугацаанд хэрвээ та “ Гандангийн дэнж “- д  үндэсний хэв шинжийг агуулсан , Европын стандартын дагуу баригдсан амины орон сууцны хороололыг бариулж чадаад , энэ төслийг удирдан зохион байгуулж өрнүүлж чадвал  таныг төрийн зүтгэлтэн Ю. Цэдэнбал шиг  МУ –н хошой баатар болгосон ч яахав. “ Гандангийн дэнж “ –д  амины орон сууцжуулах хөдөлгөөн  иргэдийн нүдэн дээр ил тод харагдахаар хэрэгжээд эхэлвэл “ хуурай бухал өвсөнд “ чүдэнз зурахын адилаар нийгэмд  “ пүр “ хийтэл асан , өрнөх юм биш үү ?  Эрхэм нийгмийн зүтгэлтэн , МУ –ын баатар Э. Бат-үүл гуай.
                                                     СЭЗДС-ын Бизнесын Удирдлагын магистрант Ч.Раднаа
                                             http:// Ch.Radnaa.blogspot.com/          2012оны 2 сарын 12 өдөр

Thursday, February 9, 2012


Энэ “ариун” явдал уу ?
“ Хүн ам , орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүн “ – г Үндэсний статистикийн хорооны  www. nso.mn сайт дээрээс харж суух нь ээ , нэгэн тоо анхааралыг минь  татсан юм. Юу гэвээс ,  уг тооллогод  гадаадад 6 сараас дээш хугацаагаар суугаа МУ –ын харьяат иргэд 107140 гэсэн байсан бөгөөд эдгээр иргэдийн 53.4%  нь эмэгтэй , 46.6% нь эрэгтэй байна гэсэн энэ тоо яах аргагүй сонирхолтой байв. Миний бодлоор гадаадад ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдийн тоо энэ тооноос арай илүү байгаа байхаа . Ямар ч л байсан эмэгтэйчүүдийн тоо илүү байгаа юм байна. Бид урьд нь ихэнх эрчүүд гадагшаа зориод , эхнэр хүүхдүүд нь гэр орноо сахиад үлдлээ гээд л баахан яриад , бичээд байсан чинь худлаа байх нь ээ.  Харин эсрэгээрээ эрчүүд нь голомтоо сахиж байгаа юм биш үү. Монгол морь , монгол эр хүн эх нутаг руугаа гүйдэлтэй , гал голомтоо сахидаг нь яах аргагүй сүүлийн үед  гадаадаас эх нутагаа зорьж буй хүмүүсийн үйл хөдлөл харуулж буй. Гэвч буцаж буй хүмүүсийн хэд нь бүсгүйчүүд байгаа бол. Улс орны хөгжлийг дан ганц эрчүүд бий болгохгүй , хатан ухаант бүсгүйчүүдгүйгээр хөгжүүлж , бүтээн босгох ямар ч арга зам байхгүй.Эмэгтэйчүүдийн оюунлаг, хөдөлмөрч  хэсгийн дийлэнх нь гадаад улс оронд  ажиллаж , амьдарч байгаа нь  тэгээд “ ариун “ явдал мөн үү ? 
                      СЭЗДС-ын Бизнесын Удирдлагын магистрант Ч. Раднаа
http:// Ch.Radnaa.blogspot.com/     2012 оны 2 дугаар сар 10 өдөр

Tuesday, February 7, 2012


3 дахиа “NO “ шүү.
22 жил төр ,засгийн эрхийг МАН , АН ээлжлэн , хамтран барьж ирлээ. Энэ хугацаанд юу өөрчлөгдсөн бэ ? гэж өөрөө өөрсдөөсөө асуугаад үз дээ. Хариулт нь бүгдийнх ижил биз. Шударга ёс , баян хоосны ялгаа , оюуны хоосрол гээд үргэлжилэх байлгүй. 22 жилийн өмнө бидэнтэй адил соц системийн  орон байсан Вьетнам ,  Хятадын эдийн засгийн хөгжлийг өөрсөдтэйгөө  харьцуулж, эрэгцүүлж нэг хар л даа. Ардчилал , хүний эрхээр бид илүүрхэвч , эдийн засгийн  хөгжлөөрөө хоцоржээ.  Бусад орнууд  Катар,  Индонези, Чили , Филипини ,Ботсбантай харьцуулсангүй.  Яагаад бид хоцрогдоод байна гэдгийг өөрсдөөсөө асууцгаая.   20 жил бага хугацаа биш. Энэ хугацаанд эрх мэдлийг ээлжлэн барьж байсан МАН , АН – аас асуух хэрэгтэй. Иргэд бид ч буруутай. Хулихдуулж мөн хаширахгүй л юм даа. Итгээд л , энэ хоёрт саналаа өгөөд л , энэ 2 нь ээлжилж хошгоруулаад л мөн ч хаширахгүй юм. Одоо болсон юм биш үү , манайхан.   2012 оны УИХ –ын сонгуулиар элдэв янзын нэртэй , бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалсан , ашиг сонирхолын зөрчилтэй , гадаадынхны гар хөл болсон , олигарихжсан намуудад саналаа өгөхөө больцгооё. Нэр цэвэр , бизнес болон ялангуяа уул , уурхайтай холбогдоогүй , шударга , нийгмийн олон салбарыг төлөөлсөн бие даасан нэр дэвшигчидэд энэ удаа саналаа өгөөд үзье . Тэгэх үү , манайхан.  Намуудад 20 жил хулихдууллаа. Нам гэж сонгуулийн насны 400 –аад мянган хүний эрх ашиг л байгаа биз , цаана нь нам бус 1 САЯ хүний эрх ашиг гэж байна . Заавал бид намаар удирдуулах ёстой юм бэ ?.  Намуудын эрх ашгаас илүү , Монголын эрх ашиг хэд дахин илүү байх ёстой биз дээ . МАН , АН болон бусад намд шударга гишүүд байгаа байх л даа . Гэвч удирдах түвшиндөө очихоороо НО-той болчих юм.  Намуудын нэр дэвшүүлэж буй нэр дэвшигчдийг 3 дахиа сонгохгүй , дэмжихгүй байя.  2 –оос дээш удаа сонгогдсон нөхдийг харж , тэд бидний амьдралыг өөрчилнө гэвэл би л лав итгэхгүй.  8 жил түүнээс дээш хугацаанд УИХ-д суусан нөхөд ИХ –д байх хугацаандаа бидний амьдралыг өөрчилөж чадсан бил үү ? Тэднийг мэрэгжсэн парламентын гишүүн болж ,биднийгээ гийгүүлэхийг хүлээхийн бол бухын доодохыг гэдэг шиг юм болно. Тиймээс шинэ залуу , эрч хүчтэй , ирж буй цаг үеэ  мэдэрдэг ,монголоо гэсэн чин сэтгэлтэй аавын хүү , ээжийн охиныг сонгоё. Та бүхний сонголт мэргэн байх болтугай .
        СЭЗДС-ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч. Раднаа

Saturday, February 4, 2012

                                                             Take it easy , man !
За хөгшөөн , нутаг буцах нь уу ? Чемодан , саваа бэлдээд , амьсгаа өндөр л явна уу ? Найз минь түр хүлээгээд миний хэлэхийг сонс . Чиний яаран тэмүүлж , зүтгэж буй эх орон чинь, чиний эх орондоо байсан тэр үеэс чинь өөрчлөгдсөн шүү.  Бээжин , Инчоны нисэх буудал дээрээс л чи мэдэр ч эхэлнэ дээ. Хүмүүсийн харицаа ,   бараан  , хямсгар царайнууд , толгойн үснээс эхлээд гутлын хоншоор хүртэл ёозгүй хайнга харах өөнч харцууд чамайг угтах болно. Чи улс орныхоо эдийн засаг, улс төр , ахуй амьдралын талаар мэдээж интернет , болон найз нөхөд , эцэг , эхээсээ хангалттай мэдээлэл авч байгаа учраас энэ талаар сануулж  , нуршаад яахав.  Найз минь нутагтаа ирэхэд чинь ихэнх танилууд чинь чамайг ноён Доллар болгож харна. Эхний 1,2 сар чи зочин шиг л байна . Хадгалж , хураасан хэдэн юм чинь өдрөөс өдөрт хорогдоод , гэрээс гарах бүр л  нэмэгрээд л , бодож төлөвлөсөн юм чинь бүтэхгүй , хүсэж байсан ажилдаа орж чадахгүй болсон үедээ яах гэж ирэв ээ ? гэж толгой шаах үе ирнэ шүү.  Энэ л сэтгэл санааны саадыг давж , санаж бодож , төлөвлөсөн  зорилгоо биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэвэл амжилтанд хүрнэ. Зарим нэг маань энэ саадыг давж чадалгүй  буцаж , өөр орон руу явж л байна . За найз минь чамд л гэж зөвлөхөд нэгэнт шийдсэн бол битгий тээнэгэлзэж , няцаарай .  Харин чамд бяцхан зөвлөгөө өгье.  Хэрвээ чи гэр бүлээрээ буцаж байгаа бол  ирээд ажил төрөл , орлоготой болтлоо хүртэлх гэр ахуйдаа хэрэглэх ойр зуурын хүнс , гоо сайхан ,ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээ аваад каргонд ачуулаарай.  Монголд зарагдаж байгаа кофе ,хүнс, “ Colgate”, “ Tide “, “Blend-a-med” г/м хүнс болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний чанар Америкт байгаа ижил төстэй брендын бүтээгдэхүүнээс огт өөр шүү. Америкийн  стандарт шаардлага өндөр учир чанарт асуудалгүй. Монголд зарагдаж буй бүтээгдэхүүн нь голцуу СНГ – ийн оронд хийгдсэн байдаг.  Яахав энд америк барааны дэлгүүр хаа сайгүй бий . Голцуу “ COSTCO” – гийн бараанууд байдаг юм. Үнэ нэлээд өндөр шүү. За тэгээд найз минь өөрийгөө болоод гэр бүлийнхнийгээ 4 улирлын хувцасаар өвч хувцаслаарай . Элдэв бренд гэлгүй өөртөө эхнэртэй  ажил хэрэгийн 2,3 ээлжийн хослол авчихаарай . “ Marshall “ , “ Ross “ –д боломжийн үнэтэй байдаг даа. Энд үнэтэй. Яг ижил брендийнх мөртлөө Америкаас авсан хувцасны чанар , материал нь өөр , тэгээд бас Америкд хямд .  Цахилгаан бараа авахдаа  www.enext.mn  -тын үнэтэй харьцуулаарай.  Шинээр гарч ирж байгаа цахилгаан барааны сүлжээ дэлгүүр байгаа юм. Үнэ нь хямд.     Телевизорын системийн талаар санаа зоволтгүй.  NTSC –ийг     Pal, Secam –гуу сольдог зурагт засварын газргууд бий.   110вольтыг 220вольтруу шилжүүлдэг төхөөрөмж  “ RadioShack “  -д байгаа.  Монголд ч байгаа .  Гар утас, PC-ны монголд зарагдаж байгаа үнийг www.1000zahia.com , www.tedy.mn , www.pcmall.mn –д үзээрэй.            Миний найз байраа авсан уу ? Аваагүй бол  www.barilga.mn - руу ороод шинэ , хуучин орон сууцны үнэ ханш , байршлыг нь харж болно. Зуслангийн газар , байшин сонирхож байвал www.osmo.mn  - д үзээрэй.  Сонирхуулж хэлэхэд 2013. 06 сараас иргэн бүрт олгож байгаа 0,7 га газар олголтын хугацаа дуусна.  Мэдээж унаагаа ачуулах гэж байгаа биз дээ. Завсар зайгаар нь жаал зугаа юм чихнэ биз. Монгол ямар машин илүү зарагдаж , хүмүүс унаж байгааг мэдье гэвэл www.1939.mn ,  www.moto.mn ,  www.dahuree.mn , www.acaa.mn  гэх мэт сайт руу орж үзээрэй. Хандалтыг нь сайн хараарай.  Энд монголчууд  тэнхлэг өндөр машинд дуртай байдаг.  Их гарын SUV мэдээж сайхан л даа. Гэвч  идэш ууш нь хэцүү.  Тиймээс “ Crossover” – ууд зүгээр . Үүнд :  Acura RDX, MDX, ZDX ,  Audi Q5, Q7 , BMW X3, X5, Ford Escape,  Edge,Explorer , Honda CR-V , Pilot, Hyundai Tucson, Santa fe, Infiniti EX35, FX35, Kia Sportage, Sorento,Nissan Rogue, Murano, Patfinder,  Xterra, Toyota RAV4, ,4Runner,Highlander, Volkswagen Tiguan, Touareg, Volvo XC60,70,90 г/м.  Марк,үнэ , он, явсан км –ийг www.cars.com –той харьцуулна биз дээ. Дундаж орлогтой айлууд УБ- т 2 машинтай болсон.  SUV, Sedan-тай . Хот дотор жижиг тэрэгээ , хотоос гарахдаа том тэрэгээ ухаж байна даа.
Монголд дахь авто машины дилерүүдийн  утас , веб хаягнууд :
1. Хэт ХХК 99115558, 99118600, 631584 www.khet.mn Toyota                                                                                                                                                           2 .Таван богд моторс ХХК 345225, 99092361, 99111963 www.motors.tavanbogd.com Volkswagen                                                                                                                                                                    3. Моннис интернэшнл ХХК 318284, 99110014, 99119945 www.monnis.com Nissan                            4. Монгол Хьюндэй Киа ХХК 635250, 99110724 www.hyundai-kia.mn Hyundai, Kia                              5. МСМ ХХК 318138,  318139,   99111241,   99143201 www.msm.mn Mercedes Benz, Mitsubishi, Jeep                                                                                                                                                            6. Бридж Групп 99778155, 99196687, 450941 www.bridgegroup.mn Suzuki , Audi                                   7. Бодь автомотив ХХК 91912133, 91912133, 99114850, 318482, 55158861, 96650220    www.bodigroup.mn Land cruiser, Isuzu                                                                                                       8. SIS ХХК 99110613,  320233   Toyota Land cruiser                                                                               9. Вагнeр Ази 99118375, 687588 www.wagnerasia.com Ford, Land Rover                                                                                                                                                            10. Наранмоторс ХХК 322758 www.narantrade.mn BMW                                                                        11. Норбу моторс ХХК 99118018 www.norbu.mn Porsche                                                                         12. Зиг Заг Авто Төв ХХК 318375 www.zigzag.mn Ford, Land Rover                                                      13. Монгол субару автомашин ХХК 70175277 www.subaru-mongolia.com Subaru                              14 .Альфа моторс ХХК 70161616, 99080595 www.4х4.mn Toyota                                                      15. Киа Моторс Монгол ХХК  50111212 www.kmm.mn Kia                                                                                                                                                           16. Метромоторс ХХК    www.metromotors.mn Бүх төрлийн                                                                 17. Глобал моторс ХХК   www.globalbridge.mn Kia                                                                                                                                                                18 .BMMM ХХК 99094708, 99115134   Mitsubishi                                                                                                                                                      19. Монгол Хьюндай автомотив ХХК 70181861   Hyundai                                                                                                                                                          20 .Дельта авто сервис ХХК 343333   Toyota, Nissan, Honda                                                                21. Монголиан каар маркет ХХК 322282   Land Cruiser
Шинээр ямар нэг бизнес эрхлэхийг хүсэж байгаа бол  www.alibaba.com – руу орж тоног  төхөөрөмж, түүхий эд, материалаа хараарай.  Тэгээд  ирэхээсээ өмнө эртний найз нөхөд , санаа , зорилго   нэг анд  нөхөдөө  Facebook , Twitter –ээр олж харилцаа тогтоож , сэргээж хамтарч нийлж хийх ажилаа төлөвлөөрэй. За тэгээд найз минь  эцэсд хэлэхэд   -“ Эх орондоо тавтай морил .”
 СЭЗДС-ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч . Раднаа
http:// Ch.Radnaa.blogspot.com/   2012 оны 2 дугаар сар 6 өдөр

Thursday, February 2, 2012

                                   Төв Азийн банк , санхүүгийн төв Улаанбаатар
Дэлхийн мөнгөний урсгал Азируу нэн ялангуяа Зүүн Хойд Азируу чиглэж байна. Азидаа  Гонконк , Шанхай , Токио , Сөүл, Дубай хотууд дэлхийн болон азийн банк ,санхүүгийн төв гэсэн нэр, алдарын төлөө энэ цаг үед өрсөлдөж байна.  Өнөөдөр Улаанбаатар хотыг эдгээр хотуудтай харьцуулашгүй . Гэвч ойрын ирээдүйд уул уурхайн баялгаасаа олох  хөрөнгөөрөө бид банк , санхүү , даатгалын томоохон төв болж болох бололцоотой. Үүний тулд төр бодлоготойгоор банк , санхүү , даатгалын хуулиа дэлхийн төвшинд өрсөлдөхүйц  хэмжээнд боловсруулж  , банк ,санхүү ,даатгалын ажилтнуудаа  олон улсын жишигт хүрэхүйцээр сургаж , дадлагажуулах хэрэгтэй байна .  Яг одоо тулгарч буй олон тулгуурт эдийн засгийн бодлогод банк ,санхүү , даатгалын салбарыг нэг гол тулгуураа болгож хөгжүүлснээр зөвхөн уул, уурхай , барилга ,хөдөө аж ахуй, газар тариалан гэсэн цөөн салбараас хамааралтай байдгаас салах хэрэгтэй.  Банк , санхүү , даатгалын салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд гадаадын салбартаа нэр хүнд бүхий тэргүүлэгч компаниудыг үндэсний аюулгүй байдлыг харгалзан зохих хязгаарлалт ,шалгууртайгаар оруулж ирэх ёстой.  МБ, УИХ болон шийдвэр гаргагчдын олонхи нь мөнгө хүүлэгчид учраас гадныханд одоогоор зөвшөөрөл өгөхгүй биз. 2012 оны сонгуулийн дараа байгуулагдах шинэ ЗГ үүнийг анхаарч , ажил хэрэг болгоосой. Газарзүйн болон геополитикийн талаасаа Улаанбаатар нь төв азийн төв бөгөөд бүс нутагтаа оршин буй ганц ардчилсан орон. Манай хөрш зэрэглэлдээ орших  ОХУ , БНХАУ болон  “ Стан “ –ууд нь нэг хүн , нэг  намын тогтолцооноос болж улс орныхоо удирдлага, дэглэмтэй таарч тохирохгүйгээс болж ажил хэрэгч хүрээнийхэн нь гадаад улс оронруу дүрвэж байгаа. Энэ 3 сард ОХУ-д болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ үйл явц улам нэмэгдэнэ.       “ Нэг улс , хоёр систем “ –ийн үргэлжлэх хугацаа дуусахаар Гонконгын баячууд мөн л хөдөлгөөнд орно.  Тиймээс эдгээр улс орноос гадагшилж  буй тэр их хөрөнгийг Улаанбаатарт  татах хэрэгтэй. Бүс нутгийнхаа хүмүүсийн ашиг  сонирхлыг татахийн тулд бид  ардчилалдаа үнэнч байж , эдийн засгийн хөгжилөөрөө тэргүүлэгч , хүний эрхийг дээдлэгч , улс төр, шашны аливаа зөрчилгүй , хуулийг чандлан сахигч , гадаад ертөнцөд нээлттэй болж чадвал тэд бидэнд итгэж  хөрөнгө оруулж ,  мөнгөө хадгалуулах болно. Энэ цаг үед л Улаанбаатар нь төв Азийн банк ,санхүү , даатгалын төв болж чадна.
           СЭЗДС-ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч . Раднаа
              http : //  Ch. Radnaa. blogspot.com.
                            2012 оны 2 сарын 2 нд