Monday, January 30, 2012


Эврика  ,  надад нэг   IDEA    байна.
Өнөөдөр хүн бүхний байнгын хэрэглээ гар утас болчихоод байгаа билээ. Ирээдүйд гар утасгүйгээр ажил, амьдрал , чөлөөт цагаа зохицуулна гэдэг төсөөлшгүй. Бүр ялангуяа  Smartphone  “- гүйгээр .   Ухаалаг гар утас нь цаашид хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг нь болно. Ухаалаг гар утас хүмүүсийн амьдралын хэв маяг , хэмнэл , цаг хугацааг асар их өөрчилж байгаа бөгөөд ирээдүйд бид ухаалаг гар утасаараа хүний оюун ухаанаас бусдыг удирдах болно.  Магадгүй ярилцагчийнхаа болон эзэмшигчийнхээ юу хүсэж , юу бодож  байгааг , эрүүл мэнд болон сэтгэл санаа нь ямар байгааг ч мэдэрч мэдээлдэг болох биз.  Ингээд гол асуудалдаа орьё . Миний санаа бол ухаалаг гар утасанд банкны картыг байршуулах . Өөрөөр хэлбэл ,  банкны картанд дахь чипийг утасанд байршуулж , банкны картыг хэрэглэхээ болих явдал юм.  Бид аливаа худалдаа , үйлчилгээ хийлгэсний  дараа төлбөрөө бэлэн мөнгөөр болон бэлэн бус буюу банкны картаараа эсвэл чекээр хийдэг. Бэлэн мөнгөөр төлөхөд асуудалгүй. Чек ч гэсэн. Картаар төлөх үед цүнхээ , түрүүвчээ ухаж цаг хугацаа алддаг.  Хэрвээ утасандаа чип карттай бол карт уншигчид уншуулаад л болоо.   Анх хэрэглэгч банкны картаа авахдаа банктай гэрээ хийж , өөрийн мэдээлэлийг өгч бүртгүүлдэг. Энэ үедээ утасандаа өөрийн банкны картны чип буюу эсвэл тусгай  код оруулж сануулах юм. Яаж уншуулах гээд  байгаа юм бэ ? гэх байх л даа. Энэ асуудлыг шийдэхэд амархан.  Бэлэн мөнгөний машин ( ATM ) – нд болон кассын машин  , карт уншигчид өөрөөр хэлбэл хуучин өмнө нь банкны карт уншигч бүх хэрэгсэлд  Wireless  бүхий чипийг мэдрэгч суулгана. Тодорхой зайнд 1 м –ээс ойр зайд ATM , кассын машин, карт уншигч нь утасанд дахь чипийг мэдэрч , хэрэглэгч  өөрийн нууц код ( pin code ) – ыг эдгээр машинуудад хийж , бэлэн мөнгө авах  ,  эсвэл төлбөрөө төлнө. Ухаалаг утаснууд Wi-Fi –тай учир банкныхаа дансыг газар дээрээ шалгачихаж болно. Нууцлалыг сайжруулахын тулд уг машинуудад гарын хээг мэдэрдэг тусгай программ суулгачихвал илүү найдвартай болно.   Миний энэ ШБОС – ын талаар та бүхэн  юу гэж бодож байна.
         СЭЗДС-ийн Бизнес Удирдлагын магистрант  Ч. Раднаа
         Email хаяг :  Ulemj2006@yahoo.com
      http:  //  Ch. Radnaa.blogspot.com
                                 2012 оны 01 сарын 31 өдөр


Thursday, January 26, 2012

                          1 ам.доллар = 1150 төгрөг  буюу  1 юань = 180 төгрөг
“ Үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн  тогтвортой байдлыг хангахад оршино “ гэж Монгол Банк үндсэн зорилтодоо тусгажээ.  Энэ зорилтондоо монгол банкныхан  хүрч чадаж байгаа бил үү ?  Өнгөрч буй сард монгол төгрөгийн ам .доллартай харьцах ханшны хэлбэлзэл хэрхэн савалсныг бид харлаа. Ханшны тогтворгүй байдал нь эдийн засагт болон иргэдийн хэтэвчинд ямар их нөлөө үзүүлж байгааг энэ хэдэн хоногуудад  ард  иргэд , монгол банк , засгийн газар , их хурлынхан мэдэрч, ойлгох шиг болсон . Түүхэндээ байгаагүй гадаад валютын нөөцтэй болсон гэж сайрхах  монгол банкныхан жилийн жилд валютын ханшны хэлбэлзэл , эрэлт үүсдэг улирлын чанартай энэ үеийг мэдэрэхгүй байсан гэвэл худал болох биз. Монгол банкны  гадаад валютын нөөц жилээс жилд арвижаж байгаа боловч алдагдал нь жилээс жилд мөн адил өсөж байна.  Өнгөрөгч оны 8 сараас хойш монгол төгрөг бараг 20 орчим хувь суларчихаад байдаг.  Ингэж  хэдхэн сард үндэсний мөнгөн тэмдэгт  суларч , хэлбэлзээд байх юм бол  улс орны эдийн засагч гэсэн  савалгаатай байсаар байх болно. Ер нь төгрөг ам. доллар болон бусад валюттай харьцах ханшны харьцаа хэд  орчим байвал   импортлогч , экспортлогчид ,үйлдвэрлэгчдэд болон хэрэглэгч бидэнд хэрэгтэй бол . Энэ харьцааг монгол банкныхан тооцож гаргасан байдаг болов уу ?  Зүй зохистой тэр харьцааг олж чадвал валютын ханшны эрсдэлийг зөв тооцож чадна. Энэ нь хувь хүн , аж ахуйн нэгж , улс орны эдийн засагт чухал байх болно.  Үндэсний мөнгөн тэмдэгт хэт чангарвал эдийн засагт  ихээхэн хор хохиролтой байдгийг Японы эдийн засгийн байдал харуулж байгаа. Тийм учраас зүй зохистой тэр харьцааг олох нь чухал. Энэ  харьцааг олохын тулд Үндэсний Хөгжил ,Шинэтгэлийн хороо , Монгол банк , Сангийн яам болон мэрэгжлийн эрдэмтэн , судлаач нар анхааралаа хандуулах цаг болжээ. Мэдээж энэ нүсэр судалгаа болно. Гэвч энэ судалгаа  бидэнд нэн шаардлагатай болж  байгааг цаг үеийн үйл явц харуулж байна. 
 СЭЗДС – ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч .Раднаа
                              2012 оны 1 дүгээр сар 28 өдөр

Tuesday, January 24, 2012

Баялгын хуваарилалт
Монгол улсын сан хөмрөг, төсөв жилээс жилд нэмэгдэн тэлж байна.  Ийнхүү жилээс жилд өсөж  байгаа улс орны эдийн засгийн өсөлт  монгол улсын иргэн  , айл гэр бүрт  үр өгөөжөө өгч чадахгүй  байна.  Өнгөрсөн жилийн  17%-ийн эдийн засгийн өсөлт болон  цаашид  жил бүр  нэмэгдэх өсөлтийн үр  өгөөж нь  зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчидад болон  үндэсний  баялгыг эзэмшигч цөөнхөд ноогдож байна.  Жам ёсоороо  бол , уул уурхайгаас орж ирж буй асар их баялаг  хууль ёсны эзэд  ард түмнийх баймаар. Гэвч энэ их баялгыг  төр  болон  хэдхэн гэр бүлийнхэн эзэмшиж  байгааг бид бүгдээрээ мэддэг.  Надад  төр,  засаг  байгалийн  баялагаас орж ирж байгаа асар их хэмжээний  мөнгийг   монгол хүн бүрт тэгш ,  шударгаар хуваарилах  арга замаа олохгүй байгаа юм шиг санагддаг юм.   Эх орны хишиг гээд байгаа сар бүр олгож буй  21 мянган төгрөг нь  иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээ , залхуурлалт , архидалтыг л  дэмжиж байна .  21 мянга бол баялагын хуваарилалтын хамгийн муу жишээ.    Бэлэн мөнгөөр хүн бүрт     баялгыг   хавгайруулан  хуваарилаж  олгох нь  буруу болохыг бид биеэрээ мэдэрлээ. Улс орны сан хөмрөг , баялаг , эдийн засгийн чадавхи  цаашид  жилээс жилд   нэмэгдэх  нь  гарцаагүй .  Гагцхүү тэр  баялгыг  шударгаар  зөв хуваарилах явдал  хамгийн том асуудал болоод байна.    Бүгдээрээ санал бодлоо хуваалцаж,  зөв гарцыг олж  төрд болон  бодлого тодорхойлогч нарт  санал  бодлоо хүргэцгээе .    Надад нэг ийм санаа байна . Миний санаа бол  улс орныхоо бүтээн  байгуулалтанд  гар бие оролцож , хөдөлмөрлөж , ажиллаж   байгаа   иргэн бүрийг  урамшуулах  .   Өөрөөр хэлбэл  ажиллаж , хөдөлмөрлөж буй иргэн бүрийг  дэмжих .  Урамшуулалт нь  зөв хүндээ шударгаар хүрч байвал хэрхэн үр дүн хүрч байгааг  бид   улаан буудайн тонн тутамд олгож байгаа 50 мянган төгрөг ,  кг ноосонд өгч буй 2000 төгрөгийн урамшуулалтаас харж байна. Энэхүү  урамшуулалт нь  газар тариалан эрхлэгчид , малчдын ахуй амьдрал ,  санхүүд  ихээхэн нэмэр тус болж байгаа билээ.  Сүү бэлтгэгчидэд ч гэсэн литр тутам  300-500 төгрөгийн урамшуулал өгөх гэж байгаа билээ .  Эдгээр урамшуулалт нь  нэг үе уналтанд ороод байсан  газар тариалан , мал аж ахуй , хөнгөн аж үйлдвэрийн салбарыг  сэргээж , цаашид  хөгжин дэвжих боломжийг олгож байна . Өнөөдөр  монголд бүртгэлтэй  байгаа  66491  аж ахуйн нэгжийн дийлэнх хувь нь ажиллагсадынхаа цалин хөлсийг нэмж чадахгүй байна .  Монгол хүний үнэлэмж  доогуур байгаа  учраас олон монгол залуус  харь орныг зорьж байгаа билээ . Ийм учраас монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг монголдоо нэмэгдүүлэх нь хамгийн чухал асуудал болчхоод байна .  Жижиг , дунд аж ахуйн нэгжүүд  жилийн  15 % - аас доошгүй   байгаа банкны  зээлээр үйл ажиллагаа , бизнесээ  явуулж байгаа нөхцөлд  хувийн аж ахуй эрхлэгчид  ажиллагсадынхаа цалинг нэмэж чадахгүй байгаа нь бодит байдал билээ.  Төр  төсвийнхөө ажиллагсадынхаа цалинг 53%   нэмэж байгаа.  Цаашид  ч боломжийнхоо хэрээр  зохих хэмжээгээр нэмээд  явна.   Харин хувийн хэвшлийнхэн  чадахгүй байна .   Урамшуулалтыг  олгохдоо   улс орны бүтээн байгуулалтанд  нэн  шаардлагатай байгаа  ажил   мэрэгжил ,  мөн  ажиллагсадын  үндсэн цалингийн хэмжээ , хөдөлмөрийн  бүтээмжийг  тооцож  ,  7 хоногт 40 цагаас доошгүй ажиллаж байгаа , сар бүр  эрүүл мэнд , нийгмийн даатгалаа төлдөг , эх орондоо ажиллаж   байгаа  иргэн бүрд  ялгавартайгаар  тогтоож  олгоё.    Урамшуулалтыг   жил болгон  эсвэл жилийн хагас т   2-оос доошгүй удаа Засгийн газар ,  ажил олгогчид , ҮЭ –ийнхэнтэй  3 талт хэлэлцээ хийж , инфляцын түвшинг харгалзан  хувь хэмжээг тогтоодог байвал зөв гэж бодож байна.   Уул уурхайгаас  орж ирж буй баялгыг  бусад  салбарын  ажиллагсадад  урамшуулалтын хэлбэрээр  хуваарилснаар  :   1 .   Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх                                                                                                                                                    2.  Иргэдийн ажил хийх сонирхол  , ирээдүйдээ итгэх итгэл нь нэмэгдэж , бэлэнчлэх сэтгэлгээ буурах  ,                                                                                                                                                  3.  Хүн бүр урамшуулалтаа авахын тулд эрүүл мэнд , нийгмийн даатгалын шимэтгэлээ төлдөг болсноор  одоо хоосон шахуу байгаа  эрүүл мэнд , нийгмийн даатгалын  сангийн санхүүгийн чадавхи сайжирах ,                                                                                                          4. Аж ахуйн нэгжүүд  “ Х “ тайлан хөтлөхөө  болих  ,                                                                    5. Хөл дээрээ арай ядан тогтож байгаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн  эдийн засгийн чадавхи сайжирах ,                                                                                                                  6. Нийгмийн дундаж давхаргын гишүүдийн тоо нэмэгдэх ,                                                        7 . Эцсийн эцэст хүн бүр ажил хөдөлмөр эрхлэж , улс орон хөгжин дэвшинэ.

СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын магистрант Ч. Раднаа
                                       2012 оны 1 дүгээр сар 24

Monday, January 16, 2012

Монголыг Америктай харицуулах нь


    Өргөн хэрэглээний хүнсний барааны болон үйлчилгээний    
                    үнэ ханш          Монгол улс
 ( Улаанбаатар 
           хот   )                        АНУ
    ( Томоохон хотуудад     )
1      Мах                    ( үхэр )        4500 төгрөгөөс
           дээш            1pound 3.87 ам.дол  буюу     1 кг нь   10836 төг орчим
2      Сүү                      (л )             1233 төг    1gal 3.55 ам.дол буюу  1 л нь  1302 төг
3      Талх                    ( ширхэг)    680 төгрөгөөс дээш    1.399 ам.дол  буюу 1946 төг
4      Будаа                  ( кг )             1677 төг    1lb 0.75 ам.дол буюу  1 кг нь   2100 төг орчим
5      Элсэн чихэр       (кг )              1697 төг    1lb 0.7 ам.дол буюу  1 кг нь   1960 төг орчим
6      Гурил                   (кг )              850 төг    1lb 0.5 ам.дол буюу   1 кг нь   1400 төг
7      Өндөг                  ( ширхэг )        259 төг ( орос )    1doz 1.83 ам.дол   1ширхэг нь   210 төг
8      Төмс                    (кг )        973 төг ( монгол )    1 lb 0.68 ам.дол  1 кг нь  1904 төг орчим
9      Лууван                (кг )        944 төг ( монгол)    1lb 0.75 ам.дол  1кг нь          2100 төг
10      Байцаа                ( кг)        944 төг ( монгол )    1lb 0.65 ам.дол  1кг нь           1820 төг
11      1 кв.т цахилгааны үнэ                68 төг    1 кв.т нь 0,11 ам.дол  буюу   154 төг
12      Бензин А 92       (л )              1800 төг    1gal 3.3 ам.дол  буюу    1 л     1235 төг
13      Дизель түлш      ( л)             1885 төг    1gal 3.95 ам.дол  буюу    1 л   1330 төг
14      2 өрөө байрны түрээс          ( 1 сараар )      400,000 төгрөгөөс
         дээш    800 ам.доллараас дээш
15      Орон сууцны зээлийн хүү  жилээр                        (  урьдчилгаа төлбөр,  хугацаанаас хамаарч)          15.6 %- 19.2 %    3,25% - 3,44%    ( 30 жилийн )
16      Авто машины зээлийн хүү  (  1 жилээр  )             19.2 %    5,34 %        ( 5 жил , шинэ машин )
17      Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  (  1 цагт )     838 төгрөг 71 мөнгө    7,62 ам. дол  буюу 10668 төг  ( Виржина муж )


1 ам.доллар   = 1400 төг
1 lb  = 0.453 кг                  1 doz = 12 ширхэг             1gallon= 3.78 л                 1 pound = 453.5 г     
  Эх сурвалж :  \ www. BLS. gov  \
СЭЗДС-ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч. Раднаа   

Friday, January 13, 2012

Монгол төгрөгийг тогтвортой байлгах нь чухал
Сүүлийн хэдэн өдөр долларын өсөлтөөс болж нийгэмд  ямар хүчтэй цочироо үүсгэж байгааг бид мэдэрлээ.  Өмнө нь  зөндөө мэдэрхээр болсон доо.  Яалт ч үгүй бензиний үнэнд  долларын өсөлт нөлөөлсөн.  Цочроо авсан уу, эсвэл бангадуулсан уу ямар ч  байсан монгол банк  ойр ойрхон интервенц хийгээд эхэллээ.  Урьд нь интервенцийг долоо хоног бүр тогтмол хийгээд байсан бол ингэж долларыг галзууруулж , ард түмнийг хямраахгүй байсан шүү дээ.  Ер нь заавал валютын ханшийг зах зээл нь мэднэ гээд  хамаагүй  хаяж болохгүй байхаа.  Бусдаас жишээ ав л  даа  монгол банкныхан .   Жишээ нь  гэхэд манай хөрш Хятад байна .  Хятад өнөөдөр  3,2 триллон ам. доллартай тэнцэх валютын нөөцтэй байна.  Монгол 2,5 тэрбум ам.доллартай  тэнцэх валютын нөөцтэй.   Бидний нөөц бага байна .  Гэвч  2007 онд  975.3 сая  ам .доллар  ,  2008 онд 637.2   ам.долларын нөөцтэй байсныгаа бодбол  хамаагүй  нэмэгдсэн.  2008 оны  6  сараас хойш өнөөдрийг хүртэл  хятадын юань  ам.доллартай  харьцах  харьцаа  6,30 –оос  6,57 –ын хооронд  л байсан .  Өөрөөр хэлбэл 4 жилийн хугацаанд  юанийн ам.доллартай  харьцах ханшийн хэлбэлзэл 0,5%  орчим хувьтайгаар хэлбэлзэж байсан.  Харин  монголд  2008 оны 6 сараас хойш  төгрөг  ам.доллар  хоорондын ханшийн хэлбэлзэл 1159,22 –оос 1400,05 төгрөг ( МБ –ны 2011.01.12 албан ханш )  -ийн хооронд буюу 17% -ийн хэлбэлзэлтэй байна.  Энэ хооронд ханшийн хэлбэлзэл дээш , доошоо хэлбэлзэж  байсан л даа.  Миний хэлэх гээд байгаа гол санаа бол  хэлбэлзэлийн  хооронд  асар их ялгаа байгааг  хэлээд байгаа юм.  Хятадууд юанийнхаа ханшийг тогтвортой хэлбэлзэл багатай  барьж  байгаа явдал нь инфляциа ч гэсэн өндөр байлгахгүйгээр барьж чадаж байна.     Төгрөгийг тогвортой байлгаж чадаж  байвал  инфляци  хэт  өсөөд байхгүй байлгүй.  Инфляцид зөвхөн валютын ханшийн өөрчлөлт нөлөөлөхгүй  боловч  нэлээд голлон нөлөөлдөг хүчин зүйлсүүдийн нэг нь  яах  аргагүй мөн.
СЭЗДС- ийн Бизнесын Удирдлагийн магистрант Ч. Раднаа        

Wednesday, January 11, 2012

Зүүд


Зүүд
Би зүүдэллээ. Зүүдээ бодохоос инээд  хүрэх шиг. ... Өө аргагүй шүү дээ. Цонхоо онголгоод хоночихож , Улаанбаатарын  утаанд угаартаж , мансуурч  хоносноос ингэж зүүдлэх нь аргагүй шүү дээ .  Ингэж зүүдлэж байх юм.   ...  “ Өглөө болжээ. Зуны  налгар сайхан  өглөө болж  гудамжинд холхих хүмүүсийн дуу чимээ намайг сэрээлээ.
 Нээрээ өнөөдөр чинь сонгуулийн өдөр шүү дээ.  Сонгуулиа өгөхөөс.  45-р сургууль дээр байрлах сонгуулийн тойрог дээр очиход хүмүүс идэвхтэй саналаа өгч байлаа .  Сонгуулийн хороо сонгогч бидэнд  сонгуулийн  шинэ хуулийг  сайн соён гэгээрүүлж , санал бөглөх хуудсаа хэрхэн бөглөх  , санал тоолох  шинэ автомат машинд  яаж  саналын хуудсаа  тооцуулах талаар сайн тайлбарласны үр дүн юм байлгүй дээ , хүмүүс  дадамгай аргагүй саналаа өгч байх юм.  Гэртээ  ирж   сонгуулийн үйл явцыг  зурагтаар харж байх юм . Сонгуулийн хорооноос ...“ сонгуульд маш идэвхтэй оролцож  байна. Урьдын сонгуулиудаас илүү өндөр ирцтэй сонгууль явагдаж байна.  Зарим  нэг  тойргууд  дээр  техникийн  бага сага гэмтэл гарсныг эс тооцвол зөрчил бага байна. “ гэж мэдээлж  байх юм.  Орой болчихож ,  Ардчилсан Холбооны   “ Ардчилалын ордон “ ,   МАН – ын “ Тусгаар  тогтнолын  ордон “  болон  бусад намуудын байруудад  хүмүүс пиг дүүрчихэж.   Намуудын байруудад бөөн дуу шүү . Зарим  байруудад  ялаа нисэхээс өөр дуу чимээ алга.  Аргагүй ээ, сонгуулийн тойргуудаас ар араасаа ирж байгаа мэдээ тэднийг таг дуугүй болгож байлаа.   Өглөө үүрийн 4 цаг 30 минутын үед  “ Тусгаар тогтнолын ордон “ – нд  байрлах МАН –ын сонгуулийн төв дээр  МАН- ын дарга  Сү. Батболд  туслахаа дуудан нэгэн эрхмийн утсыг лавлаад  ,   9911++++  гэсэн дугаар луу залгаж ....   “ Байна уу.  Н. Энхбаяр дарга  уу ?  .......    ......... “  гэх тэр   цаг мөчид     “ Эрх чөлөөний ордон “ – нд   АН –ын дарга  З. Энхболд  (  Х. Баттулга )  нэлээд  нухацтайгаар  ИЗН – ын дарга  С.  Оюун  (  МҮХАҮТ-ийн С. Дэмбэрэл , МҮЭ- ийн С. Ганбаатар )- тай  нухацтай аргагүй ярьж байна  “ .        Дррррр ...     Түй , золиг гэж . Энэ сэрүүлэг үү !  Хайран зүүд . 
Өдөр нь  хичээл дээр очоод .... Хэрвээ шөнө зүүдэлсэн зүүд минь цаашаа  яаж өрнөх байсан  болоо  гэж бодсоор өдрийг өнгөрөөлөө.

СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын магистрант  Ч. Раднаа                                                            2012 оны 1 дүгээр сар 13 өдөр.

Monday, January 9, 2012

Монгол банкны худал яриа


Монгол банкныхан   худал   залахаа   болиоч ээ !
Өчигдөр Ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр  Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал  хэлэхдээ  :  “ Ханш хоёрхон жилийн өмнө 1450 байхад, бензин 1200 байсан шүү дээ. Өнөөдөр гэтэл ам.доллар 1450 л байна. Гэхдээ үүнээс үүдэлтэй шатахууны үнэ ингэж өндөр өснө гэдгийг сайн ойлгохгүй байна. Ямар ч байсан шатахууны үнийн өсөлт ханшнаас болоогүй гэдгийг би баталгаатай хэлж чадах байна. Яагаад валютын ханшинд буруугаа чихээд байгаагийн шалтгааныг нь сайн ойлгохгүй байна. Гадаад нөхцөл байдал нь өөрчлөгдсөн юм уу гэхээр дэлхийн зах зээл дээр 15 хувийн л өөрчлөлттэй байна. Энэ хооронд онцгой албан татварыг нь тэглэсэн байна. “ гэж  мэдэгдсэн.  Болилдоо  доо  ноён банкираа  .   Өнөөдөр  дэлхийн зах зээл дээр WTI маркийн газрын тос 101.55 ам. доллар , брент маркийнх 112.45 ам . доллар  байна.  Таны тэр хэлээд байгаа 2 жилийн өмнө   WTI  маркийн газрын тос 72.5  ам. доллар  ,  брент марк нь 75.3  ам . доллар  байсан.  Худлаа гэвэл  www .  oil – price . net  -  рүү ороод   харчих.  Газрын тосны үнэ 2 жилийн өмнөхөөс бараг 35 хувь нэмэгдчихээд байна. Монгод  бензиний  үнэ өссөн гол шалтгаан яах аргагүй валютын ханшны өсөлт.    Үүнийг мэдсээр байж  худлаа залахын  хэрэг байна уу?   Эсвэл мэдэхгүй  байна  уу ?   Ард түмнийг их хурлынхаа 76  ямаа шиг гэж  бодоод байгаа юм уу ?

СЭЗД- ийн Бизнесийн  Удирдлагын магистрант  Ч. Раднаа

Sunday, January 8, 2012

" АН МАН " үзэлцэх үү ?


“ АН  МАН “ үзэлцэх үү ?
 Монголчуудын ярианы хэллэгт  “ АН МАН ” гэсэн хэллэг байдаг. Ан ман хэлллэгийн  утга нь аливаа хоёр сөргөлдөгч , өрсөлдөгч , тэмцэлдэгч талууд хоорондоо  чин  шударгаар  ,эн тэнцүү  нөхцөлд  өрсөлдөхийг хэлдэг.   Сүүлийн үед  монголын  улс төрд өрнөж байгаа  нөхцөл байдлыг ажиглахад  өнгөрсөн сонгуульд  ялсан нам нь \ МАН\  засгийн газараа дангаараа бүрдүүлж , ялагдсан нам  \ АН\   нь сөрөг хүчнийхээ байрандаа ирж голдиролдоо орж байх шиг байна.  АН  стандарт бус засгийн газраас гарч байгаа нь    2012 оны их хурлын сонгуулиар дээд шүүхэд бүртгэлтэй  бусад  бүх  нам , эвслүүд тэй  ижил  нэг гараа,  нөхцөлтэйгээр  зөвхөн   дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр , ард түмний дунд нэр хүндтэй  нэр дэвшигчдээрээ  өрсөлдөх боломжтой болж байна.  Иймээс ирэх сонгуульд бүх нам эвсэл , нэр дэвшигчид   сайхан  Монгол эх орныхоо төлөө хоорондоо чин шударгаар  “ ан ман “ үзэлцэцгээе !

    СЭЗДС –  ийн Бизнес Удирдлагийн магистрант  Ч. Раднаа