Thursday, May 3, 2012

Шийдвэр гаргахдаа гаргадаг нийтлэг алдаанууд.


Алдааны төрөл
Алдааны тодорхойлолт
Эерэг баримтыг хайх
Тодорхой дүгнэлтэнд  хүрэхүйц баримтуудыг цуглуулж, харин тухайн дүгнэлтийн эсрэг баримтуудыг орхигдуулах.
Тууштай бус байдал
Ижил тохиолдлуудад шийдвэр гаргахдаа ижил шинжүүр ашиглахгүй байх.
Консерватизм
Шинэ мэдээ баримтан дээр үндэслэн санаа бодлоо өөрчилж  чадахгүй байх эсвэл удаан байх.
Өнөөгийн байдлыг эрхэмлэх
Хамгийн сүүлийн үеийн үйл явдлуудыг илүүд үзэж түүнээс өмнөх баримтуудыг үл тоох.
Мэдээллийн ой санамж
Оюун санаандаа эргэн хурдан санагдах онцгой үйл явдлууд  дээр тулгуурлаж бусад чухал мэдээллийг орхигдуулах.
Эхний олсон мэдээлэлд  ач холбогдол өгөх
Урьдаас таамаглах процесст  эхний мэдээллүүд илүү  их нөлөөлөх.
Хийсвэр хамаарал үүсгэх
Хоёр хүчин зүйл учир шалтгаанаараа холбоогүй байхад  холбоотой хэмээн итгэж  байдлыг  тодорхойхой гэж ойлгох.
Сонголтын  ялгаа
Хүмүүс  тулгарсан хүндрэлтэй асуудлыг өөрсдийн туршлага ,хүмүүжил,мэдлэг зэргээсээ хамааран өөр өөрөөр тусгаж авах хандлагатай байдаг.
Өсөлт ба уналт
Өсөлт үргэлжилсээр байх нь заримдаа тохиолдлын шалтгаантай байж болох  ба хэрэв энэ нь үнэн бол дараа нь уналт бий болох магадлалтай. Түүнчлэн бууралт дараа өсөх магадлалыг бий болгодог.
Амжилт ба алдааны шинжүүд
Амжилтыг хэн нэгний ур чадварын илэрхийлэл гэдэг бол алдааг азгүй тохиолдол эсвэл бусдын буруугаас хайдаг. Энэ нь өөрийнхөө алдааг таньж түүнээсээ суралцахад саад болдог.
Өөдрөг үзэл ба мөрөөдөмтгий сэтгэлгээ
Ирээдүйн үр дүнгийн талаархи хүмүүсийн хүлээлт буюу хандлага нь тэдгээр үр дүнг урьдаас таамаглах байдалд нөлөөлдөг.
Тодорхой биш байдлыг дутуу  үнэлэх
Хэтэрхий өөдрөг байх, хийсвэр хамаарал үүсгэх ,түгшүүр,зовнилоо бууруулах хэрэгцээ зэрэг нь ирээдүйн тодорхой бус байдлыг дутуу үнэлэхэд хүргэдэг.

No comments:

Post a Comment