Sunday, March 4, 2012

Арвижахын цондон хуримтлал

Арвижахын цондон хуримтлал  ( 1 хэсэг )
 Найз минь багадаа гутлын хайрцаганд задгай зоосон мөнгө цуглуулдаг байж билээ.Тэр үед зоосон мөнгө цуглуулдаг тусгай сав ( зоосон мөнгөний гахай) ч байсангүй . Найзыгаа дууриаж хэдэн сар уйгагүй , тэвчээртэйгээр цуглуулж , хуримтлуулж билээ. Нэг л өдөр тэсэлгүй нөгөө хуримтлуулж , цуглуулсан хэдэн төгрөгөөрөө нэг юм авчхаж билээ.Юу авсан нь санаанд буухгүй байхыг бодвол нэг их чухал зүйл байгаагүй бололтой. Харин найз минь хуримтлуулж , хадгалсаар байсан. Араваа төгсөөд найз маань автын инженер болж , одоо төсвийн байгууллагад ажиллаж байгаа. Ямар нэг бизнес эрхлээгүй , зөвхөн бага наснаасаа хуримтлуулж , хураасан мөнгөөрөө товхийсэн орон байр , зуслангийн байшин, унаа тэрэгтэй , үр хүүхэд , өөртэй банкинд хадгаламжтай сайхан л амьдарч байна. Найз маань маргаашдаа маш их итгэлтэй байдаг . “ Би бизнес хийж чадахгүй , харин олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулж , хуримтлуулаад 60 гараад жаргаж амьдарна ” гэж хэлдэг юм . Би найзаа мэдэхийн хувьд түүний энэ үгэнд 100 %  итгэдэг. Хүн ер нь олсоныхоо хэрээр баяждаггүй , харин хуримтлуулж , цуглуулсныхаа хэрээр эд , хөрөнгө  , ахуй амьдралаа дээшлүүлдэг. Бид нар нэг л өдөр их цалин , орлоготой болж цөм хийж баяжина гэж өрөөсгөлөөр бодож , өөрсдийгөө болон өрөөлийг хуурсаар л явна. Харийн оронд ахуй амьдралаа дээшлүүлэхээр зорин тэндээ амьдарч , ажиллаж байгаа олон залуус  эхний жилдээ нэлээд туйлбартайгаар мөнгөө хуримтлуулж байгаад жил өнгөрөх тусам цалин хөлс нь нэмэгдэж байгаа боловч анхны жил шигээ мөнгөө хуримтлуулж чаддаггүй . Цалин хөлс нь нэмэгдэхийн хэрээр , зарлага нь төдий чинээ нэмэгдээд байдаг. Яагаад гэдгийг мэдсээр байж , үүнийгээ ер анхаарахгүй улам л мөнгөний гачаалд ороод л байдаг. Энэ зөвхөн гадаадад байгаа монголчуудад бус эх орондоо байгаа хүмүүсд ч хамаатай.  Уул уурхайд ажиллаж байгаа залуус сардаа 21 хоног ажиллаад  авдаг 800 мянгаас 1.5 сая төгрөгийн цалингаа 7 хоног амрахдаа баар , хүүхэнд үрж байна даа.  Гэхдээ бүгд тийм биш боловч нийтлэг ийм юм болоод  байна цаагуур чинь .
“ Дуслыг хураавал далай , дуулсныг хураавал эрдэм “  гэдэгдээ мөнгийг бага гэлгүйгээр хуримтлуулж , хурааж чадвал далайн хэмжээний биш юмаа гэхэд шандны  хэмжээтэй байх байлгүй.  Ер нь ямар хүн хамгийн их өөртөө итгэлтэй байдаг вэ гэвэл янз бүрийн хариулт хэлэх байх. Жишээлбэл :    Бяр хүч чадалтай ,эрүүл чийрэг, эрдэм номтой ,  ухаантай боловсролтой гэх мэтээр цааш дурдвал зөндөө юм  урсаж өгөх байх л даа.  Минийхээр бол хуримтлалтай л хүн ( мөнгөн болон бусад ) хамгийн их өөртөө болон ирээдүйдээ итгэлтэй байна.   Хүн хичнээн их ухаантай , боловсролтой , эрүүл саруул байгаад ч  нэг өдөр гай болж элдэв юм болоход барьц алдахгүй байя гэвэл цуглуулж , хураасан  хуримтлалтай л ( хуучнаар бол  хатуу юмтай ) байх хэрэгтэй.  Үргэлжилэл бий .
             СЭЗДС- ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч .Раднаа
                                 hppt:// Ch.Radnaa. blogspot.com/

No comments:

Post a Comment