Saturday, February 18, 2012

Үндэстэний капиталист


Үндэстэний капиталист
К.Марксын “ Нэмүү өртөг “-ийн  онолоор капиталистуудын баялагийн эх үндэс нь хөлсний ажилчдын хөдөлмөрөөр бүтээгдсэн баялаг дээр нэмүү өртөгийг шингээж бий болгосон гэж үздэг. Нэмүү өртөгийн хэмжээ тухайн бүтээгдэхүүн , үйлчилгээ зах зээл дээр яаж үнэлэгдэж , эрэлт хэрэгцээ ямар байгаагаас хамаарч тогтоогддон , үнэд шингээдэг.  Тийм ч учраас эздүүд нэмүү өртөгийг аль болох илүү ихээр шингээх сонирхолтой байдаг. Капиталистуудын туйлын зорилго зах зээлд  монополичлох явдал. Капиталистуудын мөн чанар, гүн ухаан , философи , ертөнцийг үзэх үзэл ,  аминч зан чанарыг  Айн Рэнд ( Ayn Rand )  “ Атлантын нуруу тэнийсэн нь “ ( Atlas Shrugged ) зохиолын гол баатрууд болох  Хэнк Риарден , Дагни Таггерт нараар харуулсан байдаг. Хэдийгээр энэ зохиол 1957 онд бичигдсэн боловч үйл явдал нь өнөө цагт өрнөж , зүүнийхэн буюу социалист үзэлтнүүд засгийн эрхэнд гарч яаж Америкийн эдийн засгийг нурааж байгааг харуулдаг. Зохиолын зарим өрнөл нь яг одоо монголд өрнөж  байгаа нь тун сонирхолтой. Хүн төрөлхтөний  туулж ирсэн түүхийг ажаад байхад нийгмийн хөгжлийг хурдасгагч , зүтгүүр нь капиталистууд буюу хөрөнгөтөнүүд байдаг. Тэд л капиталыг бий болгохын  тулд гар үйлдвэрлэлийг механикжуулж , шинэ техник , технологийг бий болгож өнөөгийн энэ нийгэм ,эдийн засгийн бүтцийг бий болгосон. Зарим хүн техник , технологийг эрдэмтэн , инженер , технологичид нээдэг , бий болгодог гэх байх л даа. Тэгвэл хэн тэдний нээсэн нээлт , технологийг санхүүжүүлж ,үйлдвэрлэл , бизнесд нэвтрүүлж , улс орны төсөвийг бүрдүүлдэг билээ. Нөгөө л капиталистууд.  Сүүлийн үед , ялангуяа зүүний үзэлтэй намууд юм бүхнийг нийгэмчлэх , төрийн өмчлөлд авна гэх боллоо. Ямар үр дүнд хүрэх , ямар уршиг тарихыг  Айн Рэндийн зохиолууд дээр бэлээхэн байгаа. Нуршаад яахав , та бүхэн уншчих нь биз .Улс орны хөгжлийг чирэгч зүтгүүр нь бологч , та биднийг  ажил , орлоготой болгогч , улс орны төсвийг бүрдүүлэгч үндэсний хөрөнгөтөнүүдээ дэмжижгээе. Харин төр гэсэн асар том зах зээлд засгийн эрхийг барьж буй ашиг сонирхолын зөрчилтэй , намжсан  , авилгалд идэгдсэн , хэсэг бүлэг хүмүүстэй хуйвалдан  төрд  бүтээгдэхүүн , үйлчилгээгээ шахагч нөхдүүд буюу олигархиудаас үндэсний хөрөнгөтөнүүдээ  ялгаж харах хэрэгтэй байна.  Эдийн засгийн алуурчдын гар , хөл болсон үндэстэн дамнасан  харийн корпорациудыг бид яагаад тахиж шүтээд байгаа юм бэ . Бид газар нутагтаа эзэн байж , өөрөө өөрсдөө , үндэснийхээ компаниудаар ( хөрөнгөтөнүүдээр )  удирдуулан байгалийнхаа баялагийг зүй зохистойгоор ашиглан , эдийн засгийн бусад салбаруудаа орхилгүйгээр  улс орноо хүчирхэг Азийн нэгэн улс болгоцгооё.
                     СЭЗДС-ын Бизнес Удирдлагын магистрант Ч. Раднаа
                                http:// Ch. Radnaa.blogspot.com/
                                  2012 оны 2 сарын 18 өдөр

No comments:

Post a Comment