Friday, January 13, 2012

Монгол төгрөгийг тогтвортой байлгах нь чухал
Сүүлийн хэдэн өдөр долларын өсөлтөөс болж нийгэмд  ямар хүчтэй цочироо үүсгэж байгааг бид мэдэрлээ.  Өмнө нь  зөндөө мэдэрхээр болсон доо.  Яалт ч үгүй бензиний үнэнд  долларын өсөлт нөлөөлсөн.  Цочроо авсан уу, эсвэл бангадуулсан уу ямар ч  байсан монгол банк  ойр ойрхон интервенц хийгээд эхэллээ.  Урьд нь интервенцийг долоо хоног бүр тогтмол хийгээд байсан бол ингэж долларыг галзууруулж , ард түмнийг хямраахгүй байсан шүү дээ.  Ер нь заавал валютын ханшийг зах зээл нь мэднэ гээд  хамаагүй  хаяж болохгүй байхаа.  Бусдаас жишээ ав л  даа  монгол банкныхан .   Жишээ нь  гэхэд манай хөрш Хятад байна .  Хятад өнөөдөр  3,2 триллон ам. доллартай тэнцэх валютын нөөцтэй байна.  Монгол 2,5 тэрбум ам.доллартай  тэнцэх валютын нөөцтэй.   Бидний нөөц бага байна .  Гэвч  2007 онд  975.3 сая  ам .доллар  ,  2008 онд 637.2   ам.долларын нөөцтэй байсныгаа бодбол  хамаагүй  нэмэгдсэн.  2008 оны  6  сараас хойш өнөөдрийг хүртэл  хятадын юань  ам.доллартай  харьцах  харьцаа  6,30 –оос  6,57 –ын хооронд  л байсан .  Өөрөөр хэлбэл 4 жилийн хугацаанд  юанийн ам.доллартай  харьцах ханшийн хэлбэлзэл 0,5%  орчим хувьтайгаар хэлбэлзэж байсан.  Харин  монголд  2008 оны 6 сараас хойш  төгрөг  ам.доллар  хоорондын ханшийн хэлбэлзэл 1159,22 –оос 1400,05 төгрөг ( МБ –ны 2011.01.12 албан ханш )  -ийн хооронд буюу 17% -ийн хэлбэлзэлтэй байна.  Энэ хооронд ханшийн хэлбэлзэл дээш , доошоо хэлбэлзэж  байсан л даа.  Миний хэлэх гээд байгаа гол санаа бол  хэлбэлзэлийн  хооронд  асар их ялгаа байгааг  хэлээд байгаа юм.  Хятадууд юанийнхаа ханшийг тогтвортой хэлбэлзэл багатай  барьж  байгаа явдал нь инфляциа ч гэсэн өндөр байлгахгүйгээр барьж чадаж байна.     Төгрөгийг тогвортой байлгаж чадаж  байвал  инфляци  хэт  өсөөд байхгүй байлгүй.  Инфляцид зөвхөн валютын ханшийн өөрчлөлт нөлөөлөхгүй  боловч  нэлээд голлон нөлөөлдөг хүчин зүйлсүүдийн нэг нь  яах  аргагүй мөн.
СЭЗДС- ийн Бизнесын Удирдлагийн магистрант Ч. Раднаа        

No comments:

Post a Comment