Thursday, January 26, 2012

                          1 ам.доллар = 1150 төгрөг  буюу  1 юань = 180 төгрөг
“ Үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн  тогтвортой байдлыг хангахад оршино “ гэж Монгол Банк үндсэн зорилтодоо тусгажээ.  Энэ зорилтондоо монгол банкныхан  хүрч чадаж байгаа бил үү ?  Өнгөрч буй сард монгол төгрөгийн ам .доллартай харьцах ханшны хэлбэлзэл хэрхэн савалсныг бид харлаа. Ханшны тогтворгүй байдал нь эдийн засагт болон иргэдийн хэтэвчинд ямар их нөлөө үзүүлж байгааг энэ хэдэн хоногуудад  ард  иргэд , монгол банк , засгийн газар , их хурлынхан мэдэрч, ойлгох шиг болсон . Түүхэндээ байгаагүй гадаад валютын нөөцтэй болсон гэж сайрхах  монгол банкныхан жилийн жилд валютын ханшны хэлбэлзэл , эрэлт үүсдэг улирлын чанартай энэ үеийг мэдэрэхгүй байсан гэвэл худал болох биз. Монгол банкны  гадаад валютын нөөц жилээс жилд арвижаж байгаа боловч алдагдал нь жилээс жилд мөн адил өсөж байна.  Өнгөрөгч оны 8 сараас хойш монгол төгрөг бараг 20 орчим хувь суларчихаад байдаг.  Ингэж  хэдхэн сард үндэсний мөнгөн тэмдэгт  суларч , хэлбэлзээд байх юм бол  улс орны эдийн засагч гэсэн  савалгаатай байсаар байх болно. Ер нь төгрөг ам. доллар болон бусад валюттай харьцах ханшны харьцаа хэд  орчим байвал   импортлогч , экспортлогчид ,үйлдвэрлэгчдэд болон хэрэглэгч бидэнд хэрэгтэй бол . Энэ харьцааг монгол банкныхан тооцож гаргасан байдаг болов уу ?  Зүй зохистой тэр харьцааг олж чадвал валютын ханшны эрсдэлийг зөв тооцож чадна. Энэ нь хувь хүн , аж ахуйн нэгж , улс орны эдийн засагт чухал байх болно.  Үндэсний мөнгөн тэмдэгт хэт чангарвал эдийн засагт  ихээхэн хор хохиролтой байдгийг Японы эдийн засгийн байдал харуулж байгаа. Тийм учраас зүй зохистой тэр харьцааг олох нь чухал. Энэ  харьцааг олохын тулд Үндэсний Хөгжил ,Шинэтгэлийн хороо , Монгол банк , Сангийн яам болон мэрэгжлийн эрдэмтэн , судлаач нар анхааралаа хандуулах цаг болжээ. Мэдээж энэ нүсэр судалгаа болно. Гэвч энэ судалгаа  бидэнд нэн шаардлагатай болж  байгааг цаг үеийн үйл явц харуулж байна. 
 СЭЗДС – ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч .Раднаа
                              2012 оны 1 дүгээр сар 28 өдөр

No comments:

Post a Comment