Wednesday, January 11, 2012

Зүүд


Зүүд
Би зүүдэллээ. Зүүдээ бодохоос инээд  хүрэх шиг. ... Өө аргагүй шүү дээ. Цонхоо онголгоод хоночихож , Улаанбаатарын  утаанд угаартаж , мансуурч  хоносноос ингэж зүүдлэх нь аргагүй шүү дээ .  Ингэж зүүдлэж байх юм.   ...  “ Өглөө болжээ. Зуны  налгар сайхан  өглөө болж  гудамжинд холхих хүмүүсийн дуу чимээ намайг сэрээлээ.
 Нээрээ өнөөдөр чинь сонгуулийн өдөр шүү дээ.  Сонгуулиа өгөхөөс.  45-р сургууль дээр байрлах сонгуулийн тойрог дээр очиход хүмүүс идэвхтэй саналаа өгч байлаа .  Сонгуулийн хороо сонгогч бидэнд  сонгуулийн  шинэ хуулийг  сайн соён гэгээрүүлж , санал бөглөх хуудсаа хэрхэн бөглөх  , санал тоолох  шинэ автомат машинд  яаж  саналын хуудсаа  тооцуулах талаар сайн тайлбарласны үр дүн юм байлгүй дээ , хүмүүс  дадамгай аргагүй саналаа өгч байх юм.  Гэртээ  ирж   сонгуулийн үйл явцыг  зурагтаар харж байх юм . Сонгуулийн хорооноос ...“ сонгуульд маш идэвхтэй оролцож  байна. Урьдын сонгуулиудаас илүү өндөр ирцтэй сонгууль явагдаж байна.  Зарим  нэг  тойргууд  дээр  техникийн  бага сага гэмтэл гарсныг эс тооцвол зөрчил бага байна. “ гэж мэдээлж  байх юм.  Орой болчихож ,  Ардчилсан Холбооны   “ Ардчилалын ордон “ ,   МАН – ын “ Тусгаар  тогтнолын  ордон “  болон  бусад намуудын байруудад  хүмүүс пиг дүүрчихэж.   Намуудын байруудад бөөн дуу шүү . Зарим  байруудад  ялаа нисэхээс өөр дуу чимээ алга.  Аргагүй ээ, сонгуулийн тойргуудаас ар араасаа ирж байгаа мэдээ тэднийг таг дуугүй болгож байлаа.   Өглөө үүрийн 4 цаг 30 минутын үед  “ Тусгаар тогтнолын ордон “ – нд  байрлах МАН –ын сонгуулийн төв дээр  МАН- ын дарга  Сү. Батболд  туслахаа дуудан нэгэн эрхмийн утсыг лавлаад  ,   9911++++  гэсэн дугаар луу залгаж ....   “ Байна уу.  Н. Энхбаяр дарга  уу ?  .......    ......... “  гэх тэр   цаг мөчид     “ Эрх чөлөөний ордон “ – нд   АН –ын дарга  З. Энхболд  (  Х. Баттулга )  нэлээд  нухацтайгаар  ИЗН – ын дарга  С.  Оюун  (  МҮХАҮТ-ийн С. Дэмбэрэл , МҮЭ- ийн С. Ганбаатар )- тай  нухацтай аргагүй ярьж байна  “ .        Дррррр ...     Түй , золиг гэж . Энэ сэрүүлэг үү !  Хайран зүүд . 
Өдөр нь  хичээл дээр очоод .... Хэрвээ шөнө зүүдэлсэн зүүд минь цаашаа  яаж өрнөх байсан  болоо  гэж бодсоор өдрийг өнгөрөөлөө.

СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын магистрант  Ч. Раднаа                                                            2012 оны 1 дүгээр сар 13 өдөр.

No comments:

Post a Comment