Friday, January 6, 2012

Долларын чангаралтын шалтгаан


Долларын чангаралтын шалтгаан
Монгол банкны 1 сарын 8 –ны өдрийн  хаалты   ханш   1428,35 төгрөг байхад “ Найман шарга “ арилжааны төв  дээр  1445 төгрөгөөр авч  1452 төгрөгөөр арилжаалж байна. Дэлхийн валют арилжааны зах зээл дээр ам,долларын  ханш сүүлийн 2 сар  3 орчим хувь өссөн бол  монголд  ам .доллар  бараг 10 хувиар чангарчхаад байгаагийн учир шалтгаан юунд байна вэ?     Учир шалтгаан нь миний бодлоор  :
1.       Европын хямралаас болж еврод итгэх итгэл суларсан.
2.       Монголд оны сүүлч,эхээр валютын ханш ерөнхийдөө хэлбэлзэж байдаг. Шалтгаан нь манай улс импортлогч орон учраас  оны сүүлчээр төлвөр тооцоогоо хийдэг учир валютын эрэлт нэмэгдэж ам.долларын ханш өсөж байдаг.
3.       Монгол банк ханшийг албаар өсгөж , эрэлтийг нэмэгдүүлж байгаад интервенци  хийж байна.  1 сарын 5 нд 66.35 сая ам.долларыг 1414.00  төгрөгөөр арилжсан. Монгол банкны гадаад валютын нөөц 2011 онд  2541.4  сая буюу 2.5 тэрбум ам .долларт хүрсэн бөгөөд энэ нь улс орны импортын 23.6 долоо хоногийн хэрэгцээг хангах нөөц юм.  Монгол банк нь 2010 онд 145.5 тэрбум, 2011 онд  250 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд энэ алдагдалаа нөхөхийн тулд ханшийг өсгөж , улмаар  ханш өссөн үед бага , багаар  интервенци  хийж  байна.  Мэдээж ихээр  их хэмжээгээр  валютын арилжаа хийхгүй монгол банкныхан.     Яагаад гэвэл ханш  уначих нь . Тэгвэл  алдагдалаа нөхөж чадахгүй шүү дээ.
4.       Засгийн газар , сангийн яамныхан   гадаадын засгийн газар, банк,санхүү,олон улсын байгууллагуудаас хямдаар олж ирсэн, зээлсэн гадаад валютыг  өндөр ханштайгаар  арилжиж  сонгуулийн амлалт  1.5 сая төгрөгөө өгөхийн тулд монгол төгрөгийн ханшийг унагаж  байна.


СЭЗДС-ийн Бизнес удирдлагийн магистрант Ч. Раднаа

No comments:

Post a Comment