Tuesday, January 3, 2012

Төрийн албан хаагч


Төрийн албан хаагч
Би нэгэн яамны хэлтсийн дарга. Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн. Гэр бүлтэй. 2 хүүхэдтэй. Хүүхдүүд маань Япон, Австралид төрийн сангийн тэтгэлэг болон төрийн өмчид компаний тэтгэлэгээр суралцдаг.Эхнэр бид хоёрын сарын цалин нийлээд  1 сая төгрөг. Зарлаг 4 сая төгрөг. Зайсанд дүүгийнхээ нэр дээр байдаг хаусанд амьдардаг.Хотын төвд өөрийн нэр дээр 3 өрөө байртай. 2 хүүхдийнхээ орон байрыг бэлдчихсэн . Хамаатныхаа хүний нэр дээр ашигт малтмалын лицензтэй.  Хотын А бүсэд дүүгийн нэр дээр газартай. Хотын захад ойн бүсэд зуслангийн байшинтай. Хувьдаа Lexus, BMW машинтай. Улаанбаатарын утааны улирлыг тааруулж хурал, зөвлөгөөн, семинар , сургалт гээд эхнэртэйгээ хамт гадаад орныг зорчихдог. Эхнэрийнхээ ажлыг даргатай нь яриад зохицуулчихдаг. 2 хүүхдийнхээ нэр дээр монголынхоо банкинд хадгаламжтай.  Зарим нөхдүүд маань хэл амнаас айгаад , хаширлаад гадаадад мөнгөө байршуулдаг. Бид 2 ч гэсэн зарим хадгаламжаа гадаадад байршуулахаар шийдсэн.  Монгол банкинд дахь манай нөхдүүд  маань бодлогын хүүг өсгөж,банкууд хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлж  миний  болон нөхдүүдийнхээ  мөнгийг тэрчлэн  өөрсдийнхөө мөнгийг эрсдэлгүйгээр төрийн хамгаалалтанд  ямарч хямралаас үл хамааран өсгөж байна.  Надад болон миний нөхдөд УИХ, ЗГ огт падлий байхгүй. Тэд 4 жил болгон ирээд, буцдаг нүүдлийн шувууд. Тийм ч учраас бид нар тэд нараас айж,  эмээж агшидаггүй. Харин ЗГ, УИХ гишүүд маань өөрсдийнхөө компанийг тендерт ялуулж өгөхийг бид нараас гуйдаг жижиг гарууд шүү дээ.  Их хурлын гишүүд маань дахиад сонгогдоод ирвэл  бидэнд ч гишүүдэд ч илүү амар байдаг. Зан зангаа мэдэлцсэн болохоор өгөө аваагаа тохиролцоход илүү дөт. Бид төрийн нарийн бичиг, дэд сайд, сайд , УИХ – ын гишүүн болно гэж мөрөөдөж тэнэгдэхгүй. Бид төрийн бүх нэгж,салбарт байрлаж байнга нэг нэгэндээ тусалж , дэмжиж , амь нэгтэй байдаг. Бид бүх нам , хөдөлгөөн , төрийн бус байгууллагад танилтай.  Биднийг АТГ, шүүх прокурор , төрийн  албаны зөвлөл шалгаж л байдаг. Бид өөрсдөдөө зориулж  тестээ боловсруулж , өөрсдийнхниийгөө  өөрсдөө шалгаж, аттестатчилж байдаг . Тийм ч учраас бид хэнээс ч айдаггүй, агшидаггүй,албан тушаалаасаа буудаггүй. Хэрвээ бидний хэн нэгийг ажлаас халбал шүүхээр заргалдаад  , буцаад албан тушаал дээрээ очиж бид чаддаг. Ажилгүй байсан хугацааныхаа цалингаа ч бид авч чаддаг. Бид төрөөс орон байраар хангуулагдах, үр хүүхдээ үнэ төлбөргүй их дээд сургуульд суралцуулах, эмчлүүлэх, сувилуулах,  хүү багатай зээлэнд хамрагдах гэх мэт бас бус олон эрхтэй. Бид бол төрийн мэрэгжсэн албан хаагчид.  Бид ерөнхийлөгчийн Тусгаар тогтнолын өдөрт зориулж их хурлын танхимд  хэлсэн үг нь хэрэгжих вий гэхээс айж байна. Монголын хууль  гурав хоног гэдэгт итгэхээс дээ.

No comments:

Post a Comment