Thursday, February 9, 2012


Энэ “ариун” явдал уу ?
“ Хүн ам , орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүн “ – г Үндэсний статистикийн хорооны  www. nso.mn сайт дээрээс харж суух нь ээ , нэгэн тоо анхааралыг минь  татсан юм. Юу гэвээс ,  уг тооллогод  гадаадад 6 сараас дээш хугацаагаар суугаа МУ –ын харьяат иргэд 107140 гэсэн байсан бөгөөд эдгээр иргэдийн 53.4%  нь эмэгтэй , 46.6% нь эрэгтэй байна гэсэн энэ тоо яах аргагүй сонирхолтой байв. Миний бодлоор гадаадад ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдийн тоо энэ тооноос арай илүү байгаа байхаа . Ямар ч л байсан эмэгтэйчүүдийн тоо илүү байгаа юм байна. Бид урьд нь ихэнх эрчүүд гадагшаа зориод , эхнэр хүүхдүүд нь гэр орноо сахиад үлдлээ гээд л баахан яриад , бичээд байсан чинь худлаа байх нь ээ.  Харин эсрэгээрээ эрчүүд нь голомтоо сахиж байгаа юм биш үү. Монгол морь , монгол эр хүн эх нутаг руугаа гүйдэлтэй , гал голомтоо сахидаг нь яах аргагүй сүүлийн үед  гадаадаас эх нутагаа зорьж буй хүмүүсийн үйл хөдлөл харуулж буй. Гэвч буцаж буй хүмүүсийн хэд нь бүсгүйчүүд байгаа бол. Улс орны хөгжлийг дан ганц эрчүүд бий болгохгүй , хатан ухаант бүсгүйчүүдгүйгээр хөгжүүлж , бүтээн босгох ямар ч арга зам байхгүй.Эмэгтэйчүүдийн оюунлаг, хөдөлмөрч  хэсгийн дийлэнх нь гадаад улс оронд  ажиллаж , амьдарч байгаа нь  тэгээд “ ариун “ явдал мөн үү ? 
                      СЭЗДС-ын Бизнесын Удирдлагын магистрант Ч. Раднаа
http:// Ch.Radnaa.blogspot.com/     2012 оны 2 дугаар сар 10 өдөр

No comments:

Post a Comment