Saturday, February 11, 2012

                                                     Downtown
      Иргэн би Э. Бат-Үүл гишүүний байрны хөрш 50.000-ын оршин суугч .32-ын тойрог , Зурагтын ойр орчим, Гандангийн дэнжийн айлуудын утаанд    таньтай л адилхан угаартаж байгаа ,утаанд санаа зовж яваа жирийн нэг иргэн. Таны дэвшүүлээд байгаа гэр хороололынхныг амины орон сууцжуулах санааг дэмжиж байгаа хүмүүсийн нэг. Гэвч таны санаа , гаргалгаа чинь зөв боловч , хэрэгжүүлж байгаа тактик чинь буруу байна.  “Газар “ хөдөлгөөнийхөө үйл ажиллагааг та буруу газраас эхлээд байна. Монголчууд ярьдаг даа  “ Гараа сайн бол бариа сайн “ гэж. Сүхбаатар дүүргийн 10,11 хороо буюу “ 32 –ын тойрог” –т амьдарч байгаа иргэдийг битгий уриалаад байгаач ,  наана чинь баригдах гэж байгаа 7 хороолол буюу бас нэг шинэ  “ Downtown “ болж , баригдах  гэж байгаа төслийг битгий  үгүй хийлгээч.  Нэгэнт зураг , төсөв нь батлагдаад хөрөнгө мөнгө нь шийдэгдээд , энэ хавраас эрчимтэй үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа төслийг та яах гэж ингэж гацаана вэ? .Улсын болон хувийн хэвшлийнхний өчнөөн хөрөнгө мөнгө наана чинь шингэчихсэн байгаа шүү дээ.  Надад 7 хорооллыг барих гэж  байгаа барилгын компаниудтай ямарч ашиг сонирхолын зөрчил байхгүй.  Өнөөдөр  таныг гудамжинд гараад уриалахад , ард иргэд  гараад ирдэг 1989, 1990 он биш шүү. Хүмүүс их өөрчлөгдсөн . “ Саарал ордон “ –ны цонхоор буруу , буруу л хараад байна.  “ Бушуу туулай борвиндоо баастай “ гэгчээр сонгуулийн өмнө ингэж хэт яаран  “шоудаад “ яах нь вэ ?. Нэгэнт та 2012 оны сонгуулиар өрсөлдөхгүй юм чинь нэлээд нухацтай бодож , төлөвлөж боловсруулж байгаад энэ хөдөлгөөнөө өрнүүлбэл үр дүнтэй биш үү.  Хотын дотор ганц байгаа гэр хороолол буюу  хамгийн их угаартуулж , газрын хөрсийг хамгийн их бохирдуулж байгаа  Баянгол дүүргийн  16,17 -р хороо буюу бидний хэлж заншснаар “ Гандангийн дэнж” дээр “ Газар “ хөдөлгөөнийхөө  штабаа байршуулаад , үйл ажиллагаагаа өрнүүлбэл  Баянгол дүүргийн захиргаа , хотын удирдлага , мэр Г. Мөнхбаяр , ЗГ болон тэр хавийн оршин суугчид ,  иргэн би ч гэсэн 2 гараа өргөөд хамгийн түрүүнд дэмжинэ .Бүр гар бие оролцсон ч иргэн би бэлэн байна. 2012 -2016 оны хооронд буюу 4 жилийн хугацаанд хэрвээ та “ Гандангийн дэнж “- д  үндэсний хэв шинжийг агуулсан , Европын стандартын дагуу баригдсан амины орон сууцны хороололыг бариулж чадаад , энэ төслийг удирдан зохион байгуулж өрнүүлж чадвал  таныг төрийн зүтгэлтэн Ю. Цэдэнбал шиг  МУ –н хошой баатар болгосон ч яахав. “ Гандангийн дэнж “ –д  амины орон сууцжуулах хөдөлгөөн  иргэдийн нүдэн дээр ил тод харагдахаар хэрэгжээд эхэлвэл “ хуурай бухал өвсөнд “ чүдэнз зурахын адилаар нийгэмд  “ пүр “ хийтэл асан , өрнөх юм биш үү ?  Эрхэм нийгмийн зүтгэлтэн , МУ –ын баатар Э. Бат-үүл гуай.
                                                     СЭЗДС-ын Бизнесын Удирдлагын магистрант Ч.Раднаа
                                             http:// Ch.Radnaa.blogspot.com/          2012оны 2 сарын 12 өдөр

No comments:

Post a Comment