Thursday, February 2, 2012

                                   Төв Азийн банк , санхүүгийн төв Улаанбаатар
Дэлхийн мөнгөний урсгал Азируу нэн ялангуяа Зүүн Хойд Азируу чиглэж байна. Азидаа  Гонконк , Шанхай , Токио , Сөүл, Дубай хотууд дэлхийн болон азийн банк ,санхүүгийн төв гэсэн нэр, алдарын төлөө энэ цаг үед өрсөлдөж байна.  Өнөөдөр Улаанбаатар хотыг эдгээр хотуудтай харьцуулашгүй . Гэвч ойрын ирээдүйд уул уурхайн баялгаасаа олох  хөрөнгөөрөө бид банк , санхүү , даатгалын томоохон төв болж болох бололцоотой. Үүний тулд төр бодлоготойгоор банк , санхүү , даатгалын хуулиа дэлхийн төвшинд өрсөлдөхүйц  хэмжээнд боловсруулж  , банк ,санхүү ,даатгалын ажилтнуудаа  олон улсын жишигт хүрэхүйцээр сургаж , дадлагажуулах хэрэгтэй байна .  Яг одоо тулгарч буй олон тулгуурт эдийн засгийн бодлогод банк ,санхүү , даатгалын салбарыг нэг гол тулгуураа болгож хөгжүүлснээр зөвхөн уул, уурхай , барилга ,хөдөө аж ахуй, газар тариалан гэсэн цөөн салбараас хамааралтай байдгаас салах хэрэгтэй.  Банк , санхүү , даатгалын салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд гадаадын салбартаа нэр хүнд бүхий тэргүүлэгч компаниудыг үндэсний аюулгүй байдлыг харгалзан зохих хязгаарлалт ,шалгууртайгаар оруулж ирэх ёстой.  МБ, УИХ болон шийдвэр гаргагчдын олонхи нь мөнгө хүүлэгчид учраас гадныханд одоогоор зөвшөөрөл өгөхгүй биз. 2012 оны сонгуулийн дараа байгуулагдах шинэ ЗГ үүнийг анхаарч , ажил хэрэг болгоосой. Газарзүйн болон геополитикийн талаасаа Улаанбаатар нь төв азийн төв бөгөөд бүс нутагтаа оршин буй ганц ардчилсан орон. Манай хөрш зэрэглэлдээ орших  ОХУ , БНХАУ болон  “ Стан “ –ууд нь нэг хүн , нэг  намын тогтолцооноос болж улс орныхоо удирдлага, дэглэмтэй таарч тохирохгүйгээс болж ажил хэрэгч хүрээнийхэн нь гадаад улс оронруу дүрвэж байгаа. Энэ 3 сард ОХУ-д болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ үйл явц улам нэмэгдэнэ.       “ Нэг улс , хоёр систем “ –ийн үргэлжлэх хугацаа дуусахаар Гонконгын баячууд мөн л хөдөлгөөнд орно.  Тиймээс эдгээр улс орноос гадагшилж  буй тэр их хөрөнгийг Улаанбаатарт  татах хэрэгтэй. Бүс нутгийнхаа хүмүүсийн ашиг  сонирхлыг татахийн тулд бид  ардчилалдаа үнэнч байж , эдийн засгийн хөгжилөөрөө тэргүүлэгч , хүний эрхийг дээдлэгч , улс төр, шашны аливаа зөрчилгүй , хуулийг чандлан сахигч , гадаад ертөнцөд нээлттэй болж чадвал тэд бидэнд итгэж  хөрөнгө оруулж ,  мөнгөө хадгалуулах болно. Энэ цаг үед л Улаанбаатар нь төв Азийн банк ,санхүү , даатгалын төв болж чадна.
           СЭЗДС-ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч . Раднаа
              http : //  Ch. Radnaa. blogspot.com.
                            2012 оны 2 сарын 2 нд

No comments:

Post a Comment