Tuesday, February 7, 2012


3 дахиа “NO “ шүү.
22 жил төр ,засгийн эрхийг МАН , АН ээлжлэн , хамтран барьж ирлээ. Энэ хугацаанд юу өөрчлөгдсөн бэ ? гэж өөрөө өөрсдөөсөө асуугаад үз дээ. Хариулт нь бүгдийнх ижил биз. Шударга ёс , баян хоосны ялгаа , оюуны хоосрол гээд үргэлжилэх байлгүй. 22 жилийн өмнө бидэнтэй адил соц системийн  орон байсан Вьетнам ,  Хятадын эдийн засгийн хөгжлийг өөрсөдтэйгөө  харьцуулж, эрэгцүүлж нэг хар л даа. Ардчилал , хүний эрхээр бид илүүрхэвч , эдийн засгийн  хөгжлөөрөө хоцоржээ.  Бусад орнууд  Катар,  Индонези, Чили , Филипини ,Ботсбантай харьцуулсангүй.  Яагаад бид хоцрогдоод байна гэдгийг өөрсдөөсөө асууцгаая.   20 жил бага хугацаа биш. Энэ хугацаанд эрх мэдлийг ээлжлэн барьж байсан МАН , АН – аас асуух хэрэгтэй. Иргэд бид ч буруутай. Хулихдуулж мөн хаширахгүй л юм даа. Итгээд л , энэ хоёрт саналаа өгөөд л , энэ 2 нь ээлжилж хошгоруулаад л мөн ч хаширахгүй юм. Одоо болсон юм биш үү , манайхан.   2012 оны УИХ –ын сонгуулиар элдэв янзын нэртэй , бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалсан , ашиг сонирхолын зөрчилтэй , гадаадынхны гар хөл болсон , олигарихжсан намуудад саналаа өгөхөө больцгооё. Нэр цэвэр , бизнес болон ялангуяа уул , уурхайтай холбогдоогүй , шударга , нийгмийн олон салбарыг төлөөлсөн бие даасан нэр дэвшигчидэд энэ удаа саналаа өгөөд үзье . Тэгэх үү , манайхан.  Намуудад 20 жил хулихдууллаа. Нам гэж сонгуулийн насны 400 –аад мянган хүний эрх ашиг л байгаа биз , цаана нь нам бус 1 САЯ хүний эрх ашиг гэж байна . Заавал бид намаар удирдуулах ёстой юм бэ ?.  Намуудын эрх ашгаас илүү , Монголын эрх ашиг хэд дахин илүү байх ёстой биз дээ . МАН , АН болон бусад намд шударга гишүүд байгаа байх л даа . Гэвч удирдах түвшиндөө очихоороо НО-той болчих юм.  Намуудын нэр дэвшүүлэж буй нэр дэвшигчдийг 3 дахиа сонгохгүй , дэмжихгүй байя.  2 –оос дээш удаа сонгогдсон нөхдийг харж , тэд бидний амьдралыг өөрчилнө гэвэл би л лав итгэхгүй.  8 жил түүнээс дээш хугацаанд УИХ-д суусан нөхөд ИХ –д байх хугацаандаа бидний амьдралыг өөрчилөж чадсан бил үү ? Тэднийг мэрэгжсэн парламентын гишүүн болж ,биднийгээ гийгүүлэхийг хүлээхийн бол бухын доодохыг гэдэг шиг юм болно. Тиймээс шинэ залуу , эрч хүчтэй , ирж буй цаг үеэ  мэдэрдэг ,монголоо гэсэн чин сэтгэлтэй аавын хүү , ээжийн охиныг сонгоё. Та бүхний сонголт мэргэн байх болтугай .
        СЭЗДС-ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч. Раднаа

No comments:

Post a Comment