Monday, February 13, 2012

Ура , мах үнэтэй боллоо.

Ура , мах үнэтэй боллоо.
Аливаа юм бүхэн хоёр талтай байдаг. Сайн ч , муу ч талуудтай . Махны үнэ өссөний муу тал гэж яривал зөндөө юм яригдах байх.  Гэвч эсрэгээр нь сайн талаас нь авч үзье л дээ.  Юу юугүй мах килограмм нь 10 мянга хүрэх нь. Сар гаруй өмнө Женко Х.Баттулга твиттердээ мах 10 мянга хүрэх нь гэж жиргэж байсан нь үнэн болж байх шиг. За гол асуудалдаа орьё.  Махны үнэ өсөх нь малчдын орлогыг нэмэгдүүлж , мал маллах сонирхолыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн түүнчлэн хот руу чиглэх их нүүдэл татарч , харин эсрэгээрээ хотоос хөдөө рүү чиглэх ардын зам зурайна . Малын гаралтай түүхий эдийн үнэ өндөр баймааж  нь энэ бизнес руу  чиглэгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэж , ажлын шинэ байр , хөдөлмөрийн хөлс нэмэгдэнэ. Ахмадууд хэлдэг дээ “ Мах идэхийг хүсвэл , мал малла “ гэж. Үнэхээр тэгж их махсаад байгаа хүмүүс мал маллалдаа . Одоо хөдөө огт өөр болж байна. Хувь хүнээсээ хамаарч яаж шуу амьдрах нь шалтгаалж байгаа өнөө үед хөдөө хотын ахуйгаас дутуугүй  сайхан амьдрах боломж , нөхцөл нь бүрдээд байна.  20 гаруй телевизийн сувгууд , гар утасны сүлжээнүүд , “ Жи Мобиль” –ийн  “U Tab” тавлетыг ашиглан интернетэд холбогдож хөгжлөөс хоцрогдохгүйгээр амьдрах боломж байна шүү дээ. Өвөлжөөн дээрээ  дүнхийсэн сайхан амины орон сууц баричхаад л , дотороо боловсон нойл , устай гээд л .За тэгээд малынхаа бүтэцийг эрчимжүүлж , хэт тооны араас хөөцөлдөлгүй, ажиллах хүчнийхээ боломжийг харгалзан цомхон үр шим , ашигтай МАА –г эрхлээд    явчихвал ч янзтай даа.  Ашиг шим багатай хэт олон тооны мал эзнээ “ идчихдэг” гэдэгдээ . Тиймээс сүүний , махны ,ноосны ,ноолуурын чиглэлээр малаа зүй зохистой төрөлжүүлж  , малынхаа үр удмыг сайжруулж , нэг малаас авах үр шимийг сайтар тооцон сүргийн бүтцийг бүрэлдүүлэх хэрэгтэй байх. Одоо дэлхий дээр Израйль гэхэд нэг үнээнээс жилд 12 мянган литр сүү сааж авдаг болсон байна . Бусад орнууд 8 мянган литрээс доошгүй  сүү өгдөг үхэрийг үржүүлж байхад харин манайд жилдээ сайндаа 500 литр л сааж байна.  Махны чиглэлийн үхэр гэхэд л тонноос дээш жинтэй . Сүүлийн үед манай зарим аж ахуйн нэгжүүд гаднаас үр шим өндөртэй малыг оруулж ирж байна . “ Гацуур “ ХХК гэхэд л Франц , Австралиас оруулж  ирж байна. Австралийн махны чиглэлийн хонины  хурга нь гэхэд төллөлсний дараа 3 сарын дотор манай төлөгний дайтай буюу 1 настай хоньтай тэнцүү хэмжээний жинтэй болж өсдөг . Ийм л МАА –г өсгөж үржүүлэх хэрэгтэй . Мөн ямааг зөвхөн ноолуурын чиглэлээр бус сүүний чиглэлээр үржүүлж ,  Европын өндөр үнэтэй ямааны бяслагтай дүйхүйц бүтээгдэхүүнийг хийдэг болоод зах зээлд гаргавал мөн ч их мөнгө хийнэ дээ . Үр хүүхдүүдийнхээ нас биеийг эрийн цээнд хүргэж , амьдралд нь хүргэчихсэн  40 – өөс дээш насныхан хотод ажилгүй хэвтэж байхаар хөдөө мал дээр гарвал зүгээр биш үү. Мөн тэр насны гадаадад байгаа иргэд ч гэсэн Монголруугаа буцахаас  айж , төвөгшөөж байгаа .  Ирээд юу хийх вэ? гээд л түмэн бодол болж байгаа даа.     Энэ насны хүмүүсийн ихэнхи нь малын зах зухуйг гадарладаг хүмүүс . Хотын утаа , түгжирэл , бухимдалаас хол байж , өөрийн дураар өөртөө эзэн нь болж эрх чөлөөтэй амьдрах шиг аж жаргал газар монголын хээр тал, уул толгодоос өөр хаана байна . Яруу найрагч Цоодолын Хулангийн шүлэглэсэн шиг Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад...
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан...

                                   СЭЗДС-ын Бизнес Удирдлагын магистрант Ч .Раднаа
                  http:// C.Radnaa.blogspot.com/  2012 оны 2сарын 14 өдөр

No comments:

Post a Comment