Thursday, April 12, 2012

Хаанаас гараад ирэв ээ ? 334 тэрбум төгрөг.


Хаанаас гараад ирэв ээ ?  334 тэрбум төгрөг.
 Хүний хөгжлийн сангаас тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэг сая төгрөгийг гурав хувааж олгох журам батлагдаад байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй болон тэтгэврийн насны иргэдэд бэлэн мөнгө тараах  Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд заасны дагуу тэтгэврийн насны 204 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 130 орчим мянган иргэнд нийт 334 мянган иргэнд 334 тэрбум төгрөгийг олгохоор төсөв баталсан.  Сонгуулийн өмнө 4 , 5 , 6  саруудад 1сая төгрөгийг хуваан олгохоор болж , амласнаа биелүүлсэн нэр зүүхийн тулд засгийн газар  яаравчилж байх шив дээ. Уул нь амлалснаа биелүүлж байгаа нь зүйтэй боловч , хамгийн гол нь засгийн газар , сангийн яам энэхүү 334 тэрбум төгрөгийг хаанаас  , хэнээс ,  яаж олсноо тайлбарлах хэрэгтэй байна .  Уул ,уурхай  газрын баялагаа барьцаалж уу, эсвэл хөгжлийн банкны босгосон  580 сая ам. доллароос уу , бүүр эсвэл  “ Чалсо “ – гоос зээлчхэв үү . Тайлбарлаач ээ , ард иргэдэдээ .
                        http: //ch-radnaa.blogspot .com /

No comments:

Post a Comment