Saturday, April 28, 2012

Монголын гадаад өр ( Юу бүтээн босгож, хийж болох вэ ? )


Монголын гадаад өр
Монгол банкнаас мэдээлж байснаар Монголын гадаад өр 2011 байдлаар 9.6 тэрбум ам.доллар байгаа бөгөөд Засгийн газар 2.6 тэрбум ам. доллар , хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 7 тэрбум ам. долларын өртэй гэжээ. Энэхүү 7 тэрбум ам.долларын өрийн ихэнхийг  2008- 2011 онуудад авсан байна. Миний хамгийн их сонирхол татаад байгаа зүйл бол МАНАН засгийн газрыг хамтдаа бүрдүүлж байсан үед л хамгийн их өрийг манай хувийн хэвшлийнхэн гаднаас зээлсэнд байгаа хэрэг. За хэдүүлээ бодьё, энэ хугацаанд та бидний нүд нь дээр боссон томооохон бүтээн байгуулалт баригдсан уу?  Хамгийн тоймтой , бидэнд мэдэгдэж байгаа нь     Энержи Ресурси ийн Ухаа Худагийн уурхай л байна . Өөр лав тоймтой , том юм харагдахгүй байна. Ухаа Худаг ыг Гонконгод IPO хийж , өөрсдөө мөнгөө босгож байгаад байгуулж байгаа. Тэгэхлээр энэ өрөнд Ухаа Худаг лав орохгүй . Тэгээд юу бүтээгээд , байгуулаад байгаа юм бол манай хувийн хэвшлийнхэн. Надад нэг хар төрөөд байгаа юм . Юу гэхлээр ,  МАНАН хамтарч засгийг удирдаж байхдаа хуйвалдаж байгаад өөрсдийнхөө хувийн болон намаа санхүүжүүлэгч компаниудад энэ их мөнгийг Монголбанк болон Засгийн газраар баталгаа гаргуулж байгаад зээлчихсэн юм биш үү ? Тэгээд энэ  жилийн сонгуулийнхаа мөнгүүдийг хийсэн байх магадлалтай. Монгол банк энэ 7 тэрбум ам.долларын асуудлыг Улсын Нууц гээд тайлбар хийхгүй байгаа шүү дээ.  Хэн , хэзээ , хэдий хэмжээний зээл авсаныг , хэн яаж , яах гэж , юунд зарцуулах , яагаад , ямар барьцаатай энэхүү зээлийг авсан бэ ? гээд зөндөө асуултууд урган гарч байна .  Тайлбарыг өгөж чадах газар бол Монгол банк болон Засгийн газар.                  Энэ 7 тэрбум доллараар  бид юу хийж бүтээн босгож болох бэ ?
1.     Жилдээ 2 сая тонн зэс баяжмал хайлуулж , 520 мянган тонн катодын зэс , 25 тонн алт цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр  .Финляндын   “ Outot-k Oyj   ын технологитой  .                                                  \ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР\
2.      Өдөрт 10 мянган баррелийн хүчин чадалтай , жилд 500 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс шингэрүүлж түлш үйлдвэрлэх үйлдвэр.  Германы технологитой .                   \ 800САЯАС 1ТЭРБУМ АМ. ДОЛЛАР\
3.      Хөндлөн , босоо гэсэн 2 шугамтай.  Хөндлөн шугам нь нийслэлийн баруун тал 22 ын товчооноос Амгалан хүрэх 28,3 км зам , босоо шугам нь 17 р сургууль орчмоос Ногоон нуур , МУИС , Чингисийн өргөн чөлөө ороод Энхтайвны гүүр давж , Буянт-Ухаа хүрэх 21,3 км бүхий метро .  Өмнөд Солонгосын техник , технологитой .                  \ 3.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР\
4.      55 метр квадрат бүхий 2 өрөө орон сууцаар( 1м.кв нь 800 ам.дол )                 30 мянган айлыг орон сууцжуулах .                         \  1.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР\


                                                    TOTAL :                7тэрбум доллар.

                                                                           Ч . Раднаа

No comments:

Post a Comment