Thursday, April 26, 2012

Монголын гурван ядуу

Орон байргүй " гишүүд " нь нэг ядуу
Олигархи төрийн бодлого нь нэг ядуу
Олон түмний олонх нь ( 40% ) нэг ядуу.

                Монголын гурван цоорхой.
Хэлэлцэж , баталсан хуулиуд нь нэг цоорхой
Хэмлэж , завшдаг төсөв нь нэг цоорхой
Хэдэн цагаар ч түгжирдэг зам нь нэг цоорхой.

                Монголын гурван ориг
Таван хошуу малын мах нь нэг ориг
Талын монгол малчны сэтгэл нэг ориг
Таамаглан төсөөлшгүй байгаль нь нэг ориг.

                Монголын гурван хөөрхөн
Согтуугийн нүдэнд бүсгүй бүхэн хөөрхөн
Сонгууль дөхөхөөр ард иргэд нь нэг хөөрхөн
" Согогтой " хуулиуд нь харийнханд нэг хөөрхөн.

                 Монголын гурван өөдгүй

Харийнхантай нийлж нутагаа цөлмөгч нэг өөдгүй
Хамтдаа жарганаа гэх худалч " гишүүд " нэг өөдгүй
Хүний нутагаас Монголоо гоочлогч нэг өөдгүй.

                 Монголын гурван буруу
Баялаг нь байвч хуваарилалт нь нэг буруу
Байгаль нь байвч сүйтгэх нь нэг буруу
Баталсан хууль нь байвч биелүүлэхгүй нэг буруу.

                  Монголын гурван тасархай
Урсан цалгиж байсан Туул нь нэг тасархай
Уралдан амлаж байсан " хөтөлбөр " нь нэг тасархай
Урагшаа, хойшоо чиглэсэн " Мянганы зам " нь нэг тасархай.     Ч.Раднаа

No comments:

Post a Comment