Sunday, April 1, 2012

Хятадууд Өмнийн Говийг худалдаж авлаа.

                                    “ SouthGobi Resources Co. Ltd “  Хятадынх боллоо.
“ Ivanhoe Mines Co. Ltd  “- ны охин компани болох “ SouthGobi Resources Co .Ltd “ буюу   “ Өмнийн Говь ” компанийг Хятадын Chalco (China Aluminum Corp.Ltd )- д 891сая ам.доллараар худалдаж авахаар болж  байна . “ Өмнийн Говь “ компанийн 60 хувийг , нэгж хувьцааг 6.75 Ам.доллараар авахаар хэлэлцээр хийсэн бөгөөд энэ мэдээ олон нийтэд цацагдсанаас хойш Гонкгонгийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны ханш 16% -аар өсчхөөд байна. “Chalco “ нь Таван толгой ордын Зүүн Цанхаас олборлож байгаа нүүрсийг  тонныг нь 70 ам.доллараар авч байгаа , Монголын засгийн газарт 250 сая ам.доллар зээлдүүлсэн компани юм. “Өмнийн Говь “ компани нь монголд нүүрсний 4 төсөл хэрэгжүүлж байгаа компани . Хятадууд ( Chalco) үндсэндээ одоо монголын коксжсон нүүрсийг бараг хяналтандаа авчихлаа. “Эдийн засгийн алуурчин “ номын зохиолч Джон. Перкинс “ Ivanhoe Mines  “ – ийн захирал Роберт . Фрийдланд  буюу Хорт Бобоос болгоомжлохыг сануулсан нь зөв байсан байна . Хорт Боб 2012 оны сонгуулиас өмнө төслүүдээ Хятадуудад зараад сүүлээ хавчин зугтааж байна.   Сонгуулиар шударга ёс ялахыг мэдээд  , монголын олигархиудаас нүүр бууруулан , өсч хөрөнгөө зөөж байх шив дээ.
        СЭЗДС- ийн Бизнесийн Удирдлагын магистрант Ч . Раднаа

No comments:

Post a Comment