Sunday, April 22, 2012

Монголын " Гурав" - ууд.

                               Монголын " Гурав "- ууд

Монголын гурван хөөрхий 
" Цус нь ойртсон " төрийн алба нэг хөөрхий
 Цуглаж нийлсэн " МАНАН " нэг хөөрхий
 Цувдайнд оочирлох ард түмэн нэг хөөрхий .  

Монголын гурван хэрэггүй
Олонд хүртээмжгүй өсөлт ( 17.3% ) нэг хэрэггүй
Онцгойлж ялгарах баялагийн хараал нэг хэрэггүй
" Оймстой хөлөө гозогнуулагч " нэг хэрэггүй .
Гурван өөр хүсэл
Харийнхний хүсэх хүсэл "MINEGOLIA "
Хятадуудын хүсэх хүсэл " MONCOAL "
Харин Монголын хүсэх хүсэл "MINDGOLIA ".
Өнөөгийн гурван баян
Өмнийн говь нүүрсээр нэг баян
Өмхий хужаа мөнгөөр нэг баян
Өвөө, эмээ нар одонгоор нэг баян.
Монголыг сүйрүүлэгч гурав
" Тамын тогооны үлгэр " нэг сүйрүүлнэ
 Тамтаггүй их өрийн бичиг нэг сүйрүүлнэ
" Тамгагүй төр " -ийн бодлого нэг сүйрүүлнэ.          Ч.Раднаа

    
   


No comments:

Post a Comment